Хайх

Яг л загварын музей мэт 7 Instagram хуудас

Яг л загварын музей мэт 7 Instagram хуудас

Text: Buro.Mongolia


Миучча Прадагийн эртний цуглуулгууд, Александр Маккуины сурталчилгаанууд, Мартин Маржелагийн домогт загварууд гээд эдгээр Instagram хуудаснууд танд загварыг урлаг талаас нь таашаахад тусалж, яг л музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.


@unforgettable_runway

 

 


1980 болон 1990-ээд онуудын загварт зориулагдсан энэхүү хуудсыг Central Saint Martins сургуулийн төгсөгч Илиус Ахмед хөтлөн явуулдаг. Зургийн цуглуулгаа Илиус өсвөр наснаасаа эхлэн бүрдүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ Их Британийн Vogue сэтгүүл рүү залган Лагерфельд болон Жанни Версаче нарын цахим хаягийг өгөхийг гүйж, брэндүүд рүү хандан төрөл бүрийн мэдээлэл илгээхийг хүсэж, загварын шоунуудад оролцон зураг дарж, ер нь бүх л байж болох аргаар материал цуглуулдаг байжээ.

 


@diorbyjohngalliano

 

 


Гальяногийн удирдлагын үед Dior ордны загварын шоунууд бүхэл бүтэн театрын үзүүлбэр мэт сүрлэг, өвөрмөц зохион байгуулагддаг байлаа. Дизайнерын мартагдашгүй загваруудыг агуулах энэ хуудас яг л өөр ертөнц мэт санагдаж, өдөр тутмын эгэл амьдралаас зугтах сайхан шалтгаан болно.

 


@margiela.archive

 

 


Maison Martin Margiela-д зориулсан өөрийн сүүлийн цуглуулгыг Маржела 2008 оны есдүгээр сарын 29-нд гаргаж байсан билээ. Тэр цагаас хойш бараг 11 жил өнгөрсөн хэдий ч дизайнерын бүтээлүүд одоо хүртэл блокбастер хэвээр байж, музейд байрших хэмжээний үнэ цэнэтэйд тооцогддог билээ. Харин энэ Instagram нь бүхэлдээ ауга Мартин Маржелад зориулагдсан юм.

 


@iwannabemiucciaprada

 

 


Миучча Прадагийн эртний цуглуулгууд болон сурталчилгааны зургуудыг үзэж суухдаа та бид бүгд яагаад Миуччад ийм их хайртай болохыг ойлгох болно.

 


@prada.archive

 

 


Бас нэгэн Миуччад зориулсан фэн хуудас. Гэхдээ энэхүү хуудас нь нарийн дүн шинжилгээ хийж, брэндийн эртний загварууд хэрхэн орчин үеийн цуглуулгад эргэн ирж байгааг, Миучча хэрхэн өөрийн архиваасаа бүтээлч санаа авдаг болохыг харуулна.

 


@mcqueen_vault

 

 


Загварын шоу болоод загварын ертөнцийг харах өнцгийг бүхэлд нь өөрчилж чадсан дизайнер бол яахын аргагүй Александр Маккуин юм. Ямар ч хэтрүүлэггүйгээр суут ухаантан гэж хэлж болох энэ дизайнерын загварууд, түүний сэдсэн сурталчилгаанууд, түүнтэй холбоотой сонины хайчилбарууд танд хязгааргүй их бүтээлч санаа өгнө.

 


@driesvannoten.archive

 

 


"Загварын салбар үхэж эхлэх үед Дрис шиг дизайнерууд галыг дүрэлзүүлсэн хэвээр байлгадаг" хэмээн Айрис Апфель хэлсэн байдаг. Бид ч бас Дрис ван Нотеныг төрөлдөө цор ганц, ауга дизайнер гэж үздэг. Түүнд зориулагдсан энэ хуудаснаас та дизайнерын урладаг байсан нарийн ажиллагаатай загваруудыг харахаас гадна Dries van Noten брэндийн винтэж хувцаснуудыг хаанаас худалдаж авах боломжтойг олж мэднэ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх