Хайх

Зөөлөн бас торгомсог: Balmain-ы парик үсний сурталчилгаа

Зөөлөн бас торгомсог: Balmain-ы парик үсний сурталчилгаа

Hair Couture

Text: Buro.Mongolia


Зураг:

Balmain загварын ордонд парик үсний салбар байдаг гэх гэнэтийн мэдээ дөрвөн сарын өмнө тархаж, уншигчдыг гайхшруулаад авсан билээ. Тэр цагаас хойш брэнд Hair Couture чиглэлээ сүүдэрт нуухаа байж, улам идэвхтэйгээр хөгжүүлэх боллоо

Үнэн хэрэгтээ энэхүү хиймэл үсний салбар компанийг анх Голландын парик бүтээгч Дик Гюликер эхлүүлсэн юм. Тэрбээр 1974 онд Balmain брэндийн лицензийг авч, Euro Hair гэх компани үүсгэн байгуулсан байдаг. Харин 2000 онд Balmain-ын удирдлага түүнд брэндийн албан ёсны салбар болох санал тавьж, Euro Hair гэх нэрийг Balmain Hair болгон өөрчилсөн билээ. Энэ салбар нь зөвхөн парик гэлтгүй мөн сам, шампунь гэх зэрэг үс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж, брэндийн нэрийн бутикууд болон Colette ба Net-a-Porter гэх томоохон худалдааны төвүүдээр борлуулдаг.

Загварын ордон парик үсний цувралаа олонд таниулах зорилгоор намар-өвөл 2016 загварын шоун дээр үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан. Тэд Жижи Хадидыг хар бор, харин Кендалл Женнерийг шар үстэй болгон тайзнаа гаргаж, хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан юм. Алдарт загвар өмсөгчдийн энэхүү өөрчлөлт бүх хүмүүсийн анхаарлыг татаж, брэндийн парик үсний салбарт том амжилт авчирч чадсан.

Balmain Hair цувралын хамгийн анхны парикийн сурталчилгаа дөнгөж өчигдөр нийтлэгдлээ. Зураг авалтыг Жан-Батист Мондино хариуцаж, гол дүрийг модель Ноэми Ленуар гүйцэтгэжээ.

Зөөлөн бас торгомсог: Balmain-ы парик үсний сурталчилгаа (фото 1)

Зөөлөн бас торгомсог: Balmain-ы парик үсний сурталчилгаа (фото 2)

цааш үзэх