Хайх

Загварын түүх: АНУ-ын тэргүүн хатагтай нар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр юу өмсөж байсан бэ?

Загварын түүх: АНУ-ын тэргүүн хатагтай нар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр юу өмсөж байсан бэ?

“Хувцсаар нь угтана”

Text: Buro.Mongolia


Зураг:

Зарим тохиолдолд тэргүүн хатагтайн сонгосон даашинз ерөнхийлөгчийн хэлэх үгнээс ч илүү их утга учир агуулж, шинэхэн удирдагчийн улс төрийн бодлогыг ойлгоход тусалдаг. Тэгэхээр маш чухал ач холбогдолтой байдаг тэрхүү сонголтыг The New York Times сэтгүүл онцлохоор шийдэж, 1861 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд АНУ-ын тэргүүн хатагтай нар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ямар загвар сонгож байсныг тоймлосон байна.

Тухайлбал АНУ-ын эдийн засгийн өсөлтийн үед Нэнси Рейган олон зуун тунгалаг чулуугаар бүрхэгдсэн,  америк дизайнер James Galanos-ын 22,500 долларын үнэтэй даашинзаар гоёж байжээ.

Харин 1970-аад онд буюу арваад жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын үед Розалин Картер ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр Mary Matise for Jimmae-гийн даашинз сонгож, дараа дараагийн чухал хүлээн авалтууд дээр уг даашинзыг давтан өмссөн түүхтэй.

Загварын шүтээн гэгддэг Жаклин Кеннеди баярын ёслол дээр Oleg Cassini-гийн даашинз ба нөмрөгтэй хүрэлцэн ирж байлаа. Түүний сонгосон даашинз Givenchy ордны тухайн үеийн цуглуулгуудыг санагдуулдаг юм. Кеннедийг төр барьж байх хугацаанд Жаклин америкийн улс төрийн дээдсийн хүрээнд европын язгууртнуудыг санагдуулам гялалзсан бүтэцтэй материал нэвтрүүлэхийг хичээсэн байгаа.

Билл Клинтоны анхны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр буюу 1993 онд  Хиллари Клинтон Sarah Phillips-ийн хөх ягаан өнгөтэй даашинзаар гялалзаж байсан.

Харин Мишель Обама тэргүүн хатагтайн суудлыг хаших хугацаандаа америкийн залуу дизайнеруудыг дэмжих бодлого баримталсан бөгөөд хоёр удаагийн ёслол дээр хоёуланд нь Jason Wu-гийн даашинзыг сонгосон юм.

цааш үзэх