Жүжигчин Хейли Беннетт Rag & Bone брэндийн нүүр царайгаар тодорлоо
Хавар-зун 2017 улирлын сурталчилгаа
"The Girl on the Train" киноны нэг гол дүрийг бүтээсэн америкийн жүжигчин Хейли Беннетт Rag & Bone брэндийн нүүр царайгаар тодорлоо. Rag & Bone маркийн хавар-зун 2017 улирлын энэхүү сурталчилгааны зураг авалтыг гэрэл зурагчин Глен Лачфорд хийсэн байна.
Хейли Беннетт хамгийн анх 2007 онд "Music and Lyrics" кинонд Хью Грант, Дрю Бэрримор нартай хамтран тоглосон юм. Өнгөрсөн жил Хейли "The Magnificent Seven", "The Girl on the Train" зэрэг хоёр ч томоохон кинонд дүр бүтээгээд амжжээ.
Пола Хокинсын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн "The Girl on the Train" гэх сэтгэлзүйн триллер кино өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн юм.