Жастин Бибер хувцас загварын брэнд үүсгэн байгуулна
"Drew House"
Сүүлийн өдрүүдэд scumbro гэх сонирхолтой стилиэрээ олны анхаарлыг татаад буй дуучин Жастин Бибер Drew House нэртэй хувцас загварын брэнд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал Бибер саяхан Instagram олон нийтийн сүлжээнд @drewhouse нэртэй хуудас нээсэн ба уг хуудас нь зөвхөн түүний өөрийн хувийн Instagram-ийг дагажээ.
Түүнчлэн Жастин Бибер хэдхэн хоногийн өмнө шар эможи дээр "Drew" гэсэн бичигтэй бэлтгэлийн цамц өмссөн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан ба олон нийт уг брэндийг гудамжны болон спорт загварын хувцаснууд гаргах өндөр магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм. "Drew" гэдэг нь Жастин Биберийн овог ба одоогоор шинэ брэндийн тухай тодорхой мэдээлэл гараагүй байна.