Хайх

Жижи Хадид ба Тейлор Хилл нарын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаa

Жижи Хадид ба Тейлор Хилл нарын оролцсон Versace-гийн шинэ сурталчилгаa

Брюс Веберийн дарсан зургууд

Text: Buro.Mongolia


Versace брэнд намар-өвөл 2017 цуглуулгын сурталчилгааны зургуудаа дэлгэлээ. Сурталчилгааны нүүр царайгаар Жижи Хадид, Мика Арганараз, Тейлор Хилл ба Виттория Черетти нар тодорчээ. Алдарт зурагчин Брюс Веберийн авсан эдгээр зургууд эв нэгдэл ба итгэл найдварын тунхаглал болсон байна. "Шинэ сурталчилгааны үндсэн санаа зурагнуудаас илт харагдаж байгаа. Бид нийгэмд эв нэгдэл ба итгэл найдварыг дэлгэрүүлэхийг уриалж байна. Энэ нь бид бүгдэд зайлшгүй хэрэгтэй байгаа цорын ганц үнэмшил юм" хэмээн Донателла Версаче ярилаа.

"Дэлхийд болж буй үйл явдлуудыг харан, бид дэлхий дээрх энх тайвны төлөө тэмцэж, уг утга санааг агуулсан сурталчилгаа хийхийг хүссэн" гэж Брюс Вебер нэмж хэлжээ.

A post shared by Versace (@versace_official) on

цааш үзэх