Хайх

Жижи Хадид энэ жилийн Victoria’s Secret загварын шоунд оролцохгүй

Жижи Хадид энэ жилийн Victoria’s Secret загварын шоунд оролцохгүй

Загвар өмсөгч Шанхай руу явахгүй гэдгээ мэдэгдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдах энэ жилийн Victoria's Secret загварын шоу болоход ганцхан долоо хоног үлдлээ. Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид энэ удаагийн шоунд оролцохгүй гэх мэдээлэл өнөөдөр интернет сүлжээгээр тархлаа.

Жижи өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан "Энэ жил Хятад улсад зохиогдох шоунд оролцох боломжгүй болсондоо сэтгэл их гонсойж байна. Гэхдээ би VS-ийн гэр бүлдээ маш их хайртай бөгөөд шоунд оролцох бүх охидтойгоо сэтгэл зүрхээрээ хамт байх болно! Энэ жилийн шоу урьдны  адил үнэхээр үзэсгэлэнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Би шоуг бусдын хамтаар тэсэн ядан хүлээн үзэх болно. Мөн дараа жилийн шоу болохыг одооноос хүлээж, догдолж байна" хэмээн мэдэгдэл хийжээ.

Хадид юуны учир энэ жилийн шоунд оролцохгүй болсноо өөрийн мэдэгдэлдээ дурдаагүй хэдий ч, хэвлэл мэдээллийн газрууд түүнийг Хятадын виза авахад асуудал тулгарсан хэмээн таамаглаж байна. Анх түүнийг энэ жилийн шоунд оролцох болсон тухай мэдээ цацагдах үед Twitter сүлжээнд #GigiGetOutOfChina гэх хэштаг хүчээ авч эхэлсэн байгаа. Энэ нь харин Жижигийн Ази гаралтай хүмүүсийн царайны онцлогийг элэглэсэн бичлэгтэй шууд холбоотой юм.

Тухайн үед Жижи уг бичлэгийн улмаас маш их хэмжээний дургүйцэлтэй тулгарсан бөгөөд Хятадын Weibo олон нийтийн сүлжээгээр дамжуулан уучлалт хүсч байсан удаатай билээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх