Хайх

Victoria’s Secret загварын шоу энэ жил хаана зохион байгуулагдаж, хэзээ цацагдах вэ?

Victoria’s Secret загварын шоу энэ жил хаана зохион байгуулагдаж, хэзээ цацагдах вэ?

Монгол улстай тун ойрхон байрлал сонгожээ

Text: Ө.Тодгэрэл


Victoria's Secret брэндйн удирдлага албан ёсны мэдэгдэл хийлээ. Энэ жилийн загварын шоу Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдаж, арваннэгдүгээр сарын 28-нд зүүн бүсийн стандарт цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно.

 

 

Өнгөрсөн жилийн шоу Парис хотноо зохиогдож байсан бөгөөд арга хэмжээ бүхэлдээ үнэхээр гайхамшигтай болж өнгөрсөн. Гэхдээ энэ жилийн шоу ч бас бидэнд олон сонирхолтой бэлэг бэлдсэн байгаа. Загварын тайзнаа илүү гоёмсог, урьд өмнө нь үзэгдэж байгаагүй, шинэлэг дизайнтай дотуур хувцаснууд гарахаас эхлээд өнгөрсөн жилийн шоуг алгассан Бехати Принслу ба Кэндис Свейнпол нар сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд эргэн ирж байгаа нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Мөн мэдээж хэрэг Хадид гэр бүлийн алдарт эгч дүүс дахин нэг удаа зэрэгцэн алхах болсон нь бас нэгэн сонирхолтой агшин байх юм.

Харин загварын шоунд ямар дуучид уригдах ирэх нь хараахан тодроогүй байна.

Victoria’s Secret загварын шоу энэ жил хаана зохион байгуулагдаж, хэзээ цацагдах вэ? (фото 1)

 

цааш үзэх