Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтли

Долоо хоногийн онцлох Instagram: Загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтли

Гоо зүйн өндөр мэдрэмжтэй Рози Хантингтон

Text: Бюро 24/7


Урлаг соёлын сэдэвтэй хуудаснуудыг ихэвчлэн онцолдог "Долоо хоногийн онцлох Instagram" буландаа бид энэ удаад загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтлигийн хуудсыг онцолж байна. Түүний Instagram хуудсаар зочилбол яг л загварын блоггер аль эсвэл ямар нэг сэтгүүлийн бүтээлч редакторын Instagram-ыг үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Тухайлбал Bottega Veneta, The Row брэндийн шинэ загваруудыг хэрхэн загварчлан өмсөх, хараа булаам интерьерийн шийдэл, алдартай тавилгын дизайн гээд нэг үгээр бол тэрээр өөрийн амьдралын хэв маягаас гадна гоо зүйн мэдрэмжээ зургаар илэрхийлдэг байгаа. Түүнчлэн Рози Хантингтон Mango, Zara зэрэг масс зах зээлд зориулсан брэндүүдийн шинэ загварыг тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хослуулан загварлаг төрх хэрхэн бий болгохыг харуулдаг ба энэ нь түүний хуудсыг илүү cонирхолтой болгодог.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх