Хайх

Энэ намрын арван шилдэг захтай цамц

Энэ намрын арван шилдэг захтай цамц

Төрөл төрлөөрөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Céline-ийн шоуг дахин нэг үзэж, захтай цамцыг нь түлхүү анзаартал намарт зориулсан бүх шоунуудаас хамгийн шилдэг нь байлаа. Тэгсэн хэдий ч бид таны сонорт зориулан шилдэг жагсаалтад орох боломжтой бусдыг нь цуглууллаа

Монголоор захтай цамц гэж орчуулдаг ч хүмүүс коофт гэж түлхүү ярьдаг энэ хувцас бол бидний бараг бүхий л амьдралынхаа турш өмсдөг, маш нийтлэг хувцас. Та нар бодоод үз л дээ, нэгдүгээр ангиасаа авахуулаад л цагаан коовт өмсөөд сурчихсан байдаг шүү дээ. Харин сургуулийн урт удаан арван нэгэн жил өнгөрсний дараа их сургуульд орж, хэдэн жил чөлөөт хувцастай амрах цаг гардаг. Тэгсэн хэдий ч дараагаар нь ихэнх хүмүүс dresscode-той ажилд орж, коовт өмсөх шаардлага нээх удалгүй дахин гараад ирдэг. Энэ бүх цагаан цамцны уйтгар дунд бид оффис хэв маягаас аль болох өөр, өвөрмөц коовтууд сонгохыг оролдлоо. Зарим нь тод өнгөтэй эсвэл хээтэй, зарим нь өвөрмөц чимэглэлтэй байгаа.

Энэхүү жагсаалтын хамгийн тод загварууд бол яахын аргагүй Céline-ийн бүтээлүүд байлаа. Фиби Файлогийн намар-өвлийн цуглуулгын ачаар л ийм материал гарч ирсэн гэж хэлж болно. Урт ханцуйтай, нэг эвэртийн хээтэй (мөн үнэг, суусар болон бусад амьтад) коовтууд бидний анхаарлыг хамгийн ихээр татлаа. Marc by Marc Jacobs-ын коовтууд ч мөн дутахааргүй сонирхолтой байлаа. Энэхүү загваруудыг амьтдын зургийн оронд "Эв Нэгдэл", "Сонголт" ба "Ирээдүй" гэсэн бичгүүд чимжээ. Шилдэг арвын жагсаалтын бусад загваруудын хувьд гэвэл Gucci-гийн том эрвээхий зангиатай эрэгтэй загварын коовт дээгүүр бичигдлээ. Одоо цагт эрэгтэй эмэгтэй зааг үүсгэх нь хуучны баримтлал болсныг бид бүгд мэдсэн шүү дээ.

цааш үзэх