Хайх

Мөрөөдлийн зүйл: Ulyana Sergeenko-гийн шинэ жилийн клач

Мөрөөдлийн зүйл: Ulyana Sergeenko-гийн шинэ жилийн клач

Бага насыг санагдуулна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Органик шилээр хийгдсэн, гацуур модны тоглоом санагдуулам олон өнгийн цүнх эзэндээ шинэ жилийн уур амьсгал бэлэглэх болно

Ulyana Sergeenko Couture 2015/16 цуглуулгын гол аксесуаруудын нэгээр баярын хэв маягтай бөөрөнхий клач тодорлоо. Энэхүү загвар нь шинэ жилийн ид шид хүлээж суусан, бага насны дурсамжийг сэргээм болжээ. Зугаатай цүнхийг анх харахад хүүхдийн инээд хөөр, гялалзсан тоглоомууд, өвлийн өвгөн зэрэг сайхан бодлууд толгойд орж ирэх юм. Органик шилээр хийгдсэн, төмөр гинжтэй клач нь хар, улаан, цэнхэр, маргад ногоон болон усан цэнхэр, цагаан, beige, цайвар ягаан гэх тод ба бүдэг өнгөнүүдийн сонголттой гарчээ.

цааш үзэх