Хайх

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа

Монгол дахь брэндүүдтэй хамтрав

Text: Г.Тэмүүлэн


Эмэгтэйчүүд томоохон байгууллагуудыг удирдан, салбартаа тэргүүлж, карьерын оргилд хүрч яваа нь хэнийг ч гайхшруулахгүй болсон үед бид амьдарч байна. Бизнесийн салбарт өөрсдийгөө сорьж, амжилтад хүрдэг тэдний хувьд ажил мэргэжлийн шаардлагаар албан ёсны стилийг өдөр тутмын хувцаслалтаа болгон сонгох нь бий. Харин орчин үеийн завгүй хэмнэлтэй хөл нийлүүлэн алхдаг залуу бүсгүйчүүд ѳдѳр тутмын хувцаслалтаа бүрдүүлэхдээ бие даасан хүчирхэг байдлыг нь тодотгосон атлаа, загварын мэдрэмжийг нь илтгэсэн хувцаслалтыг үргэлж эрэлхийлж байдаг.

Улаанбаатарын ажил хэрэгч, залуухан, бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн тѳлѳѳллийн нэг бол Пүрэвдоржийн Одгэрэл юм. Тэрээр Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны экспертүүдийн нэг төдийгүй салбарынхаа анхдагчдын нэг юм. Ажлын гараагаа анх 16 жилийн өмнө эхэлж, үл хөдлөх хөрөнгийн салбарт сүүлийн 10 жил ажиллаж байгаа П.Одгэрэл энэ хугацаанд хувь хүн болон барилгын компаниудтай хамтран ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, маркетинг төлөвлөлт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг болжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр 2014 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн зохицуулалт тал дээр төрийн байгууллагуудтай хамтран судалгаа хийж ажиллан, энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа нь онцлууштай.

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа (фото 1)

DYRBERG/KERN аксесуар; ГОВЬ пиджак; COCCINELLE цүнх

Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хурал цуглаан, уулзалтууд зохион байгуулахын зэрэгцээ ийм төрлийн арга хэмжээнд тогтмол уригдан оролцдог тэрээр албан ёсны дүр төрх бүрдүүлэх шаардлагатай болдог ч залуу бүсгүйн хувьд аль болох загварлаг, эмэгтэйлэг байдлыг өөрийн стильдээ уусгаж өгдөг мэт харагддаг. Мөн уул уурхайн дараагийн том салбарт тооцогддог үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөл болсон мэргэжилтний хувьд мэдээж хэрэг ѳѳрт тохирсон, чанартай хувцас сонгох нь ойлгомжтой.

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа (фото 2)

DYRBERG/KERN аксесуар; ГОВЬ пиджак; COCCINELLE цүнх

Бид П.Одгэрэлтэй адил цаг зав багатай ажил хэрэгч залуу бүсгүйчүүдэд жишээ болгон харуулахыг зорин, хэрхэн Монгол дахь брэндүүдээс ѳдѳр тутмын бѳгѳѳд ажил хэрэгч хувцаслалтын сонголт хийж болохыг үзүүллээ. Мэдээж түүний сонголт цэмцгэр бѳгѳѳд хаана ч ѳмсѳхѳд тохиромжтой байлаа. Тэрээр орчин үеийн эмэгтэйчүүдийн ѳмсѳх дуртай oversize пиджакийг сонгосон нь түүний тухтай байдлыг эрхэмлэдэг нь харагдсан бол, сонгодог загварын, чанартай арьсан цүнхийг ашиглан албан ёсны дүр төрх бүрдүүлж, өвөрмөц аксесуарын тусламжтай хувцаслалтдаа илүү сонирхолтой өнгө аяс нэмсэн байна. 

Тэрээр Говь брэндийн минимал стилийн цэвэр ноолууран пиджак, эд зүйлсийг найдвартай хадгалах Италийн Coccinelle брэндийн дэгжин бас өхөөрдөм чимэглэлтэй цэвэр арьсан цүнх, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, бүтээлч байдлыг нь онцолж өгдөг Данийн DYRBERG/KERN брэндийн аксесуар гэсэн ердөө үндсэн гурван төрлийн элементээр л хаана ч, ямар ч нөхцөл байдалд зохимжтой стилийг амархан гэгч нь бүрдүүлжээ.

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа (фото 3)

Орчин үеийн ажил хэрэгч бүсгүйн хувцаслалтын санаа (фото 4)

Дэлгүүрүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл

Gobi Cashmere
Хаяг: Галлериа Улаанбаатар, 1-р давхар
Утас: 70048888

DYRBERG/KERN
Хаяг: Shangri-La Centre, 2-р давхар
Утас: 93113993

Coccinelle Mongolia
Хаяг: Maxmall, 1-р давхар
Утас: 70122323

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх