Хайх

Шинэ жил 2016: Загварлаг бэлэгний санаа. Нэгдүгээр хэсэг

Шинэ жил 2016: Загварлаг бэлэгний санаа. Нэгдүгээр хэсэг

Баярын зөвлөмж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ жил болоход гуравхан долоо хоног үлдсэн тул X өдрийн бэлтгэлийг базаах цаг иржээ. Таны ажлыг хөнгөвчлөх үүднээс бид хамгийн загварлаг шинэ жилийн бэлэгний жагсаалтыг гаргалаа

Macon & Lesquoy-гийн зүүлт

Францын Macon & Lesquoy брэндийн зугаатай зүүлтүүд тийм ч үнэтэй биш хэрнээ зориулагдсан хүндээ сайхан дурсамж үлдээнэ. Бугын толгой, цасан ширхэг, архирч буй чоно, уяатай бээлий, цустай хөрөө гэх зэрэг олон дизайн бий.

Michael Kors-ын цүнх

Олны танил брэндийн, сонгодог хэлбэртэй, beige цүнх хамгийн аюулгүй сонголт байх болно. Таны өгсөн бэлгийг шинэ эзэн нь хаа нэг шүүгээндээ далд хийгээд мартах биш, харин өдөр тутамдаа байнга хэрэглэх өндөр магадлалтай.

Шинэ жил 2016: Загварлаг бэлэгний санаа. Нэгдүгээр хэсэг (фото 1)

Elizabeth & James-ын Net-a-Porter-д зориулсан свитер

Энэхүү свитерийг Олсен эгч дүүс Net-a-Porter-ын тусгай захиалгын дагуу бүтээсэн юм. Өдөр тутамд ч тэр, оройн үдэшлэгт ч тэр тохирох энэ загвар бидэнд ихэд таалагдаж байгаа. Свитер хүрэн улаан, цагаан ба саарал гэх гурван төрлийн өнгөний сонголттой бөгөөд Net-a-Porter.com вебсайт дээр зарагдаж байгаа.

Шинэ жил 2016: Загварлаг бэлэгний санаа. Нэгдүгээр хэсэг (фото 2)

AGL-ын ботинк

Италийн AGL маркийн тод, лаакан ботинк шинэ жилийн аливаа үдэшлэгт зохицох төгс гутал юм. Нэгдүгээрт тэд маш эвтэйхэн тул шөнөжингөө санаа зоволтгүй бүжиглэх боломжтой. Хоёрдугаарт маш загвартай тул баярын уур амьсгал нэмж өгнө. Мөн эцэст нь гутал дээрх улаан эрвээхий зангиа хэний ч сэтгэлийг булаах болно.

Шинэ жил 2016: Загварлаг бэлэгний санаа. Нэгдүгээр хэсэг (фото 3)

 

цааш үзэх