Миланы гудамж дахь шилдэг street style
Өнгөлөг, өвөрмөц бас зоригтой
Хоёрдугаар сарын 20-25 хооронд Милан хотноо намар-өвөл 2018 улирлын загварын долоо хоног зохион байгуулагдаж, Prada ба Fendi гэх зэрэг итали гаралтай брэндүүдийн шинэ цуглуулгууд танилцуулагдлаа. Харин нэг загварын шоунаас нөгөө рүү яаран гүйх зочид энэ удаад өнгө, өнгийн хослолуудыг хоолойтой цамцтай давхарлан өмсөж, юүдэнтэй цамцыг урт пальтотой хослуулж, гартаа хамгийн өвөрмөц дизайнтай гар цүнхнүүд барьсан харагдлаа. Монголд цаг агаар дулаарч буй энэ үед шүүгээнээсээ тод өнгийн хувцаснуудаа гарган ирж, хотыг сонирхолтой төрхүүдээр чимээрэй.