Парисын эрэгтэй загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд
Төрхүүдийн жижиг деталь бүр анхаарал татна
Парисын намар-өвөл 2022 улирлын эрэгтэй загварын долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Загварын нийслэлд Louis Vuitton, Dior, Hermès, Kenzo зэрэг шилдэг брэндүүд шинэ улиралд зориулсан урлагийн бүтээл мэт харагдах загваруудаа танилцуулсан юм. Загварын шоуны үеэр Парис хотноо цас болон бороогүй, дулаан цаг агаартай байсан тул энэ нь зочдод загварлаг, сонирхолтой, мөн зоригтой төрх бүрдүүлэх том завшааныг олгосон байна.
Нэг шоунаас нөгөөг зорин явж буй өнгөлөг, олон давхар, сул эсгүүртэй хувцаснуудтай зочид сүүлийн үеийн чиг хандлагын тусгал болж, загварчлалын олон санааг өгч байлаа. Тэр тусмаа металлик чимэглэлүүд, абстракт хээнүүд, неон өнгөнүүд болон монохром төрхүүд Парисын гудамжийг чимж, онцгой нэгэн уур амьсгал оруулж чадсан юм. Мөн хөвсгөр куртка, классик загварын пальто, этгээд хайчилбаруудтай ноосон цамц, үслэг малгай, карго өмднүүд зонхиллоо.