Бэлтгэлийн өмдийг илүү загварлаг харагдуулах 5 гутал
Карантины өдрүүдийн “It” загвар – бэлтгэлийн өмд
Олон байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж, оюутан сурагчид онлайн хичээл авч, ер нь л хүн бүр аль болох гэртээ байхыг хичээж байгаа эдгээр карантины өдрүүдэд хамгийн өндөр эрэлттэй байгаа ганц загвар нь бэлтгэлийн өмд гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Гэхдээ зөвхөн карантин гэлтгүй 1990-ээд оны сүүл болон 2000-аад оны эхэн үеийн стиль эргээд моданд орсонтой холбогдуулан бид бэлтгэлийн өмдийг гэрт болон спорт зааланд өмсөхөөс гадна төрөл бүрээр загварчилснаар өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болгоод байгаа билээ.
Ингээд бэлтгэлийн өмдөө хэрхэн загварчилж, хамгийн гол нь ямар гуталтай хослуулж болохыг хамтдаа харцгаая.
Олд-скүл пүүзЯг одоо загварынхны дунд хамгийн ихээр дэлгэрч буй нэгэн тренд бол зузаан материалтай бэлтгэлийн өмдийг олд-скүл хэв маягийн пүүзтэй хослуулах явдал юм. Яг л "Friends" цуврал дээр гардаг шиг саравчтай малгай, өргөн мөртэй пиджак зэрэгтэй хослуулбал бүр ч загварлаг харагдана.
Комбат гутал
Хаврын улиралд бэлтгэлийн өмдөө болхи загварын том комбат гуталтай хослуулахыг зөвлөж байна. Ингэхдээ өмдөө гутлан дотроо хийх байдлаар загварчлах ёстойг анхааралдаа аваарай.
Өндөр өсгийт
Бэлтгэлийн өмдийг илүү гэнэтийн бөгөөд ганган байдлаар загварчлахыг хүсвэл өндөр өсгийттэй хослуулаарай. Дээр нь үслэг хүрэм, oversize пиджак, богино топ ба савхин хүрэм зэргийг өмсөж болох юм.
Хагас түрийтэй гутал
Хагас түрийтэй гутлыг ч мөн бэлтгэлийн өмдтэйгөө хослуулж болно. Ингэхдээ тренч цув, урт пальто өмсөн төрхөө бүрдүүлээрэй.
Цагаан кет
Мэдээж бэлтгэлийн өмдийг кет, пүүзтэй хослуулбал хамгаас тохиромжтой байдаг. Гэхдээ илүү цэмцгэр харагдахыг хүсвэл ямар ч хамаагүй өнгө, загварын кет биш харин минимал цагаан кетийг сонгоорой.