Хайх

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт

Минимал атлаа тачаангуй

Text: Buro.Mongolia


Alexander Wang, Haider Ackermann, Longchamp, Mugler болон Saint Laurent брэндүүд хавар-зун 2020 улиралд зориулан Италийн алдарт "Diabolik" комикын дүр болох Эва Кантыг санагдуулам байдлаар хувцаслахыг санал болгоод байна. Комикын гол дүр болох Дьяволикын дурлалт бүсгүй Эва Кант нь комикын бүхий л үйл явдлын турш минимал, эмх цэгцтэй атлаа тачаангуй дүр төрхөөрөө хараа булаадаг билээ. Тэрээр энгийн өдрүүдэд хар өнгөөр дагнан бие барьсан хувцас өмсдөг бол хүлээн авалт, үдэшлэгт гүн ухлаадас бүхий даашинзаар гоёдог юм.

 

Тэгвэл яг ийм загваруудыг Alexander Wang, Longchamp, Mugler зэрэг брэндүүд санал болгожээ. Тухайлбал Mugler бие барьсан силуэттэй нэвт гэрэлтэх өмсгөл болон богино тайралттай пиджакны хослолыг санал болгосон бол Saint Laurent, Longchamp брэндүүд бие барьсан комбинзоныг урласан байгаа. Харин Versace, Dolce & Gabbana, Brandon Maxwell брэндүүдээс тачаангуй атлаа эмх цэгцтэй харагдах даашинзыг олох боломжтой байна.

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 1)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 2)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 3)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 4)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 5)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 6)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 7)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 8)

Чиг хандлага: Комик дүр Эва Кантыг санагдуулам хувцаслалт (фото 9)

 

цааш үзэх