Чиг хандлага: “The Matrix” киног санагдуулам цув
Энэ намрын тренд
Хувцас загварын салбар дахь "The Matrix" киноны эрин үе үргэлжилсээр байх бололтой. Тодруулбал өнгөрөгч улирлуудад "The Matrix" киног санагдуулам нарны шил онцлох чиг хандлагын нэгээр нэрлэгдэж байсан бол ирэх улиралд тус киног санагдуулам цув тренд боллоо. Намрын сэрүүн орсон эдгээр өдрүүдэд дулаан атлаа загварлаг харагдахыг хүсч байвал урт загварын савхин болон винил материалтай цувыг хүссэнээрээ загварчлан өмсөөрэй. Alexander Wang, Roberto Cavalli, AWAKE брэндүүдийн шинэ цуглуулгад арьсан материал бүхий цув багтсан бол Alexa Chung, Simone Rocha брэндүүдээс урт загвартай, винил цувыг олох боломжтой.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт