Хайх

Чиг хандлага: Хамгийн эмэгтэйлэг энгэрийн загвар

Чиг хандлага: Хамгийн эмэгтэйлэг энгэрийн загвар

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгоно

Text: Buro.Mongolia


Загварын салбарт цаг үргэлж ямарваа нэгэн шинэ тренд үүсч, хувцасны дизайн маш хурдацтай өөрчлөгдөж байдаг. Заримдаа бүр тэдгээр трендүүдийн араас амжилгүй мэдэхгүй өнгөрүүлэх ч явдал бий. Тиймээс бид энэ оны дулаан улирлуудад хүчээ авах нэгэн трендийг одооноос та бүхний анхааралд хүргэж байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгон хүзүү урт харагдуулж, сэтгэл булаам, романтик дүр төрх бүрдүүлдэг доор байрлалтай дөрвөлжин энгэрийн загвар нь өнгөрсөн оноос бидний хувцасны шүүгээнд нэвтэрч эхэлсэн ба тун удахгүй хаа сайгүй ноёрхох төлөвтэй байна.

Энэ чиг хандлагыг дэлгэрүүлсэн брэндүүдийн хувьд Saint Laurent, Dolce & Gabbana, Rodarte нарыг дурдаж болох бол алдартнууд дундаас Кендалл Женнер, Марго Робби, Белла Хадид нар аль хэдийн өмсөөд эхэлсэн байгаа. Дөрвөлжин энгэртэй ихэнх загварууд мөн Виктория хатны эрин үеийг санагдуулам бөмбөгөр ханцуйтай сайхан хосолдгийг анхааралдаа аваарай.

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх