Хайх

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага

Хээтэй, цацагтай, савхин болон бусад

Text: Buro.Mongolia


Уламжлалт бус эсгүүр

Жунья Ватанабе хаврын цуглуулгаа бүхэлд нь тренч цувнуудад зориулжээ. Дизайнер уламжлалт эсгүүрийг олон хэсэг болгон "сүйтгэж", хэсгүүдийг авангард байдлаар хооронд нь холбож оёсноор маш сонирхолтой загваруудыг гарган авсан байна. Юүдэнтэй нөмрөг, бэлхүүс тодотгосон хүрэм, харандаа хэлбэрийн юбка болон урт даашинз болгож хувиргасан тренч цувнуудаас сонголтоо хийгээрэй.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 1)
Anrealage
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 2)
Boss
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 3)
Junya Watanabe
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 4)
JW Anderson

Савхин материал

Олны анхаарлыг татахыг хүсэж байвал энэ улиралд савхин материалтай тренч цув сонгоход л хангалттай. Яг л "The Matrix" дээрх Тринити шиг сүрлэг харагдана гэдэгт итгэлтэй байж болно шүү. Мөн зөвхөн хар гэлтгүй Coach брэндийн санал болгосон шиг улаан, эсвэл Bottega Veneta-гийн цуглуулгад багтсан шиг усан цэнхэр өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 5)
Milan Fashion Week SS20
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 6)
Coach 1941
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 7)
Bottega Veneta
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 8)
Givenchy

Коллаж загвар

Энэ улиралд дизайнерууд хэн хамгийн сонирхолтой тренч цув бүтээхээ сорихыг хүссэн гэлтэй бүгд маш өвөрмөц хувилбаруудыг танилцуулаад авлаа. Савхин оруулгатай, торгон чимэглэлтэй, дөрвөлжин хээтэй гээд олон хэсгээс бүрдсэн "коллаж" загварууд тренд болжээ.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 9)
Ports 1961
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 10)
Burberry
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 11)
Rokh
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 12)
Loewe

Эмэгтэйлэг хэв маяг

Цацагтай, бөмбөгөр ханцуйтай, сувдан чимэглэлтэй зэрэг романтик загварууд мөн эрэлт ихтэй байна. Илүү зөөлөн, эмэгтэйлэг төрх бүрдүүлэх дуртай хүмүүст энэ тренд гарцаагүй таалагдах биз ээ.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 13)
Milan Fashion Week SS20
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 14)
Simone Rocha
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 15)
Michael Kors
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 16)
Sacai

Төрөл бүрийн хээ

Дизайнерууд сонгодог тренч цувны эсгүүрийг төрөл бүрийн хээ, угалзаар баяжуулснаар бас нэгэн шинэлэг тренд бий болгоод байна. Дөрвөлжин, цэцгэн, ургамлын, урлагийн абстракт гээд бүх төрлийн хээнүүд үзэгдсэн байгаа.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 17)
Maison Margiela
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 18)
Dolce & Gabbana
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 19)
Rokh
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 20)
Sacai

Минимал хийц

Минимал стиль баримтлагчдад сайхан мэдээ дуулгахад энэ улирлын үндсэн трендүүдийн нэгээр нэрлэгдэж буй ямар ч илүү дутуу детальгүй, цэмцгэр, сонгодог тренч цувнууд Dior, Alexander Wang, Burberry брэндүүдийн шинэ цуглуулгад багтжээ.

Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 21)
Dior
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 22)
Alexander Wang
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 23)
Lemaire
Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага (фото 24)
Burberry
цааш үзэх