Хайх

Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх

Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх

Text: Buro.Mongolia


Гоёмсог туфлиэ тайлан түрийтэй гутал руу шилжих цаг хаяанд иржээ. BURO.-гийн стилист энэ намрын гурван гол гутлын загварыг нэрлэж, тэдгээрийг хэрхэн стайл хийж өмсөхийг зөвлөж байна.

Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 1)
Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 2)

Энэ улирлын гол трендүүдийн нэг болох дундаж өсгийтэй, шөвгөр хоншоортой, урт түрийтэй гутлыг тэгш бус эсгүүртэй миди юбка болон oversize загварын ноосон пальтотой хослуулаарай. Мөн улаан хүрэн өнгийн свитер, бор өнгийн гар цүнх болон алтлаг гоёл чимэглэлийн тусламжтай хар бараан өнгө давамгайлах ерөнхий төрхөө илүү өнгөлөг, сонирхолтой болгох боломжтой.

Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 10)
Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 11)

Энэ намрын хоёр дах гол тренд бол челси загварын резинэн гутал юм. Хөлд эвтэйхэн төдийгүй, загварлаг, мөн олон төрлийн төрх бүрдүүлэх боломжтой. Жишээ нь өргөн жийнсэн өмд болон урт, сул тренч цувтай хослуулж болно. Ингэхдээ саарал свитер өмсөж, шуудай загварын хар гар цүнх барьснаар ерөнхий төрхөө өнгөний хувьд тэнцвэржүүлж өгнө.

Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 17)
Энэ намрын 3 гутал ба тэдгээр гутлуудтай бүрдүүлж болох 3 төрх (фото 18)

Сүүлийн гол загвар бол зузаан ултай арьсан челси гутал юм. Бидний жишээ болгон авсан энэхүү Proenza Schouler брэндийн гутал бол энэ намрын цуглуулгууд дахь хамгийн төгс сонголтуудын нэг бөгөөд шулуун брюк өмд, захтай савхин хүрэм зэрэгтэй маш сайхан зохино.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх