Зун цагт сүлжмэл хувцас хэрхэн өмсөх талаарх гарын авлага
Хүйтэнд ч, халуунд ч
Биед эвтэйхан байдлаараа сүлжмэл эдлэл хэзээд олны таашаалыг хүртсээр ирсэн билээ. Орчин үеийн загварлаг залуусын гол уриа болсон "ая тух"-тай байдалд ч тэр сайн тохирно гэдгээ үзүүлж байна. Хамгийн гол нь сүлжмэл хувцсыг зөвхөн өвөл биш хавар-зуны улиралд ч өөртөө итгэлтэйгээр өмсөж болох цаг ирээд байна. Proenza Schouler, Nina Ricci болон Loewe-гийн хавар-зуны шоу дээр сүлжмэл даашинз, топ ба юбка олноор харагдсан нь нэгийг хэлнэ. Харин Delpozo, Stella McCartney, Louis Vuitton нарын өвөл-зун 2015/2016 цуглуулга дээр зузаан ноосон сүлжмэлтэй даашинз, ноосон цамц, нэг мөр нь тэгш бус даашинз, төмөрлөг өнгөтэй хослол зэрэг шинэхэн загварууд гарчээ.
Тэгэхээр бүсгүй та ямар ч үйл явдалд өмссөн дэгжин харагдах сүлжмэл эдлэл яаралтай сонгох хэрэгтэй боллоо. Энэ нь Zara-гийн кардиган болон чөлөөт загвартай өмдний хослол, Sibling-ийн сүлжмэл юбка эсвэл Оросын шинэхэн брэнд болох MIR Stores-ийн crop top ч байж болно. Харин ямар төрх бүтээж болох вэ гэж бодож байвал Buro 24/7 гурван төрх сонгон танд санал болгож байна.