
Хуримын гэрчүүдийн жигдрэл хоцрогдсон уу? 2023 онд хийх даашинзны сонголтууд
2023 оны хуримын загварын ертөнцөд гэрчүүдийн хувцаслалтыг ижилсүүлж бүрдүүлэхээс татгалзсаар байна. Хосууд хамгийн ойр дотнын нэгнээ ганцхан төрлийн даавуу, силуэтээр хязгаарлахын оронд чадварлаг дизайнеруудын урлаж буй нүд булаам хээ угалз, чимэглэлтэй төрөл бүрийн загваруудаас сонголтоо хийхийг илүүд үздэг болжээ. Үүнийг даган хувь хүний биеийн онцлог, сонирхолдоо нийцсэн хувцсаар гоёсон гэрчүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэх нь ойлгомжтой.
Гэрчүүдийн төрх бол хуримын гоо зүйг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг тул та хувцасны сонголт дээрээ цаг болон анхаарлаа харамгүй зарцуулаарай. Юун түрүүнд өнгөний жигдрэлээ тодорхойлж найзуудынхаа сонирхол, зан чанарт тохируулан загвараа төлөвлөх нь зүйтэй.
Хар хөх

Хар хөх бол гэрчүүдийн хувцаслалт дунд хамгийн түгээмэл ашиглагддаг өнгөнүүдийн нэг юм. Тус загварын даашинз нь бүх төрлийн цэцгийн баглаатай тохирдог давуу талтай.




Цэнхэр туяатай ногоон

Хуримын ёслолоо далайн эрэг дээр төлөвлөсөн бол та дотнын хүмүүстээ цэнхэр өнгө шингэсэн ногоон даашинз сонгож өгөх боломжтой. Тус өнгө нь элс, далай, улаан шаргал тэнгэрийн хаяатай төгс зохицно.




Зөөлөн шаргал

Тайвшруулах нөлөөтэй, амар амгаланг мэдрүүлдэг зөөлөн шаргал даашинз тухайн баяр ёслолынхоо нарны цацраг нь болж чадна.




Цэцгэн хээ

2023 оны зуны чиг хандлагууд дунд цэцгэн хээ болон хэлбэр эрчээ аваад буй. Тиймээс хурим тань энэ зун болохоор товлогдсон бол тус трендийг хэрэгжүүлэх боломжтой. Ингэхдээ зөөлөн пастель туяатай, аль эсвэл гараар зурсан мэт хэт их хичээгээгүй даруу хэв маягтай загвар төрхийг хэт эрээн мяраан харагдуулахаас сэргийлнэ.




Оргилуун дарсны шаргал

Гоёмсог бөгөөд дур булаам хэв маягийг хүсэж байгаа бол оргилуун дарсны өнгөтэй торгомсог даашинзнуудыг судлаад үзээрэй. Энэ төрлийн саармаг өнгийн даашинзыг хуримын дараа ч гэсэн өдөр тутамдаа өмсөх боломжтой.




Дарсны улаан

Дарс, эсвэл цангис жимсний улаан өнгө тансаг бөгөөд романтик өнгө аяс бүрдүүлдэг. Энэхүү даашинзыг цасан цагаан цэцгийн баглаатай хослуулж үзэсгэлэнтэй контраст үүсгээрэй.




Бүдэг ягаан

Ягаан өнгөний бусад туяануудыг бодоход бүдэг ягаан даашинз арьсны өнгөнөөс ялгарч харагдахгүй байх талтай. Тиймээс та даашинзаа илүү биетэй материалаар бүтээлч силуэттэй урлахыг зөвлөе.




Хар өнгө

Дээр дурдагдсан сонголтуудаас хамгийн сонгодог нь мэдээж хэрэг хар өнгийн даашинз. Хэрэв та гэрчүүдийнхээ хувцсыг өөрсдөд нь даатгахаар зорьж байгаа бол хар өнгө хамгийн тохиромжтой билээ.



