Хайх

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу?

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу?

Text: Buro.Mongolia


Хамгийн байгальд ээлтэй гэгддэг Копенхагены загварын долоо хоног амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус арга хэмжээн дээр толилуулсан хавар-зун 2024 цуглуулгууд дунд олон төрлийн загварууд давхардсанаас доор дурдагдсан таван трендийг бид онцолж байна.


Дотуур хувцсаа гадаа өмсөх уриалга үргэлжилсээр

Миучча Прадагийн нөлөө энэ удаа Копенхагены загварын долоо хоног дээр тусгалаа оллоо. Скандинавын дизайнерууд дотуур хувцсыг хувцасны шүүгээний бие даасан төрөл зүйл болгон тодотгож янз бүрээр загварчилжээ. Тухайлбал, A. Roege Hove брэнд ноосон загварын дотуур хувцсыг завин хэлбэрийн захтай, нэвт гэрэлтсэн цамцтай хослуулж лаунж хэв маягт анхаарлаа хандуулсан бол Saks Potts арьсан бомбер хүрэмтэй загварчлан илүү streetwear төрх бүрдүүлсэн байв.

Тус чиг хандлагыг зарим алдартнууд өдөр тутамдаа болон улаан хивсний ёслол дээр аль хэдийнээ хэрэгжүүлээд эхэлсэн билээ. Харин бодит амьдрал дээр хэр өргөн цар хүрээг хамарч чадахыг хүлээх л үлдлээ.

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 1)
A. Roege Hove
Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 2)
Saks Potts

Нимбэгийг санагдуулам шар өнгөний туяанууд

Намар-өвөл 2023 цуглуулгууд дунд давамгайлаад байсан нимбэгийг санагдуулам шар өнгө дараа улиралд ч мөн ноёрхлоо тогтоох өндөр магадлалтай байна. Rotate, Skall Studio, OpéraSport болон бусад брэндүүд тус өнгөөр даашинз, хослол, топ зэрэг өдөр тутмын загварууд урлаж үүнийгээ хар өнгийн гутал, аксесуартай хослуулан өнгөний сонирхолтой хоршлыг үзүүллээ.

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 3)
Rotate
Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 4)
Skall Studio

Юбка + Өмд = Үндсэн хоршил

2000-аад оны загварын сэргэн мандалт өндөрлөх болоогүй гэдгийг Скандинавын дизайнерууд дуу нэгтэйгээр илэрхийллээ. Өнгөрсөн улирлуудад мини юбка, нам суудалтай өмд, гялалзсан топ зэрэг тухайн үеийг илэрхийлэх маш олон загварууд нэвтэрснээс юбка болон өмдний хоршил өндөр хайп үүсгээгүй байсан юм. Тэгвэл Копенхагены загварын долоо хоногийн чухал чиг хандлагуудын нэгээр энэхүү аргачлал тодорлоо. Тухайлбал, Saks Potts брэндийн загварын шоуг нээж алхсан Жижи болон Белла Хадидын эгч Алана Хадид жийнсэн өмд дээр гялалзсан чимэглэлтэй миди юбка давхарлан өмсөж савхин пиджакийн хамтаар загварчилсан байв.

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 5)
Saks Potts
Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 6)
Ganni

Цагаан даашинз өдөр тутмын хувцасны шүүгээнд

Скандинавын дизайнеруудын цуглуулгыг нарийн эсгүүртэй цэмцгэр цагаан даашинзгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. A. Roege Hove, The Royal Danish Academy болон бусад брэндүүд олон давхар хуниастай макси, мөр нь онгорхой миди зэрэг цагаан даашинзнууд урлаж минимал атлаа шик хэв маягийг чадварлагаар илэрхийлжээ.

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 7)
A.Roege Hove
Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 8)
The Royal Danish Academy

Чухал аксесуар = Оймс болон трико

Рикке Баумгартен болон Хеле Хестехаве бүтээлч захирлуудаар удирдуулсан Baum und Pferdgarten брэнд хээтэй хар трико дээр цагаан оймс давхарлаж шовх хоншоортой, оломтой гуталтай хослуулсан байв. Харин A. Roege Hove саарал оймс болон сандаалыг хооронд нь загварчилжээ. Энэхүү аргачлал нь хөлийг богиносгосон мэт харагдуулах талтай тул дизайнерууд аль болох мини юбкатай, тэр ч бүү хэл триког дангаар нь стайл хийсэн байлаа.

Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 9)
A. Roege Hove
Копенхагены загварын долоо хоногоос: Дотуур хувцас гадуур хувцас болов уу? (фото 10)
Baum Und Pferdgarten

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх