Хайх

Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо

Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо

Text: Buro.Mongolia


Тохой давсан урт бээлий нь глэм хэв маягтай салшгүй холбоотой. “Breakfast at Tiffany’s” бүтээл дээрх Одри Хепбёрны хар даашинз, хар бээлий, сувдан зүүлттэй төрхөөс, мөн Мэрилин Монрогийн ягаан монохром төрх бүрдүүлсэн алдарт зургаас урт бээлий бол глэм стилийн салшгүй нэг деталь гэдэг нь ойлгогдоно. 

Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 1)

Скандинавын Handsome Stockholm бээлийний брэндийн гүйцэтгэх захирал “Тохой давсан урт, сонгодог бээлийг хэдэн зуунаараа өмссөөр ирсэн. Энэ нь анх эмэгтэй хүний статус, чинээлэг байдлыг илтгэдэг байв” гэж хэлжээ. Тэгвэл яг одоо загвар зохион бүтээгч нар урт бээлийг төрөл бүрээр урлаж, стилистүүд олон янзаар загварчилж байна.

Энэхүү аксесуарын эрэлт нэмэгдсээр байгаад хувцас загварын брэндүүд, алдартнуудаас гадна Netflix-ийн шилдэг цувралуудын нэг “Bridgerton” дээр гардаг загварын хэв маяг чухал нөлөө үзүүлжээ. "Bridgerton" дээрх төрхүүдийг даашинзтайгаа хосолсон торгон бээлийгүйгээр төсөөлшгүй билээ.

Түүнчлэн урт бээлийг дизайнерууд эрэгтэй цуглуулгынхаа гол аксесуар болгон тодотгож, тейлор хийцтэй хослол, жийнс, футболканаас цаашилдаггүй эрчүүдийн загварын чиг хандлагад шинэ өнгө аяс оруулаад байгаа юм.

Алдартнуудын хувьд Аня Тейлор-Жой, Энн Хэтэуэй, Женна Ортега, Никола Пельц нар урт бээлийг үдшийн даашинзтай хослуулсан бол Кендалл Женнер, Жижи Хадид болон Харри Стайлс хэрхэн тус аксесуараар өдөр тутамдаа төрхөө бүрдүүлж болдгийг харуулаад байна.

Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 2)
Аня Тейлор-Жой
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 3)
Энн Хэтэуэй
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 4)
Харри Стайлс
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 5)
Женна Ортега
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 6)
Никола Пельц
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 7)
Кендалл Женнер
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 8)
Сидней Суини
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 9)
Жижи Хадид
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 10)
Бейонсе
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 11)
Lucas Bravo намар 2023
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 12)
Eckhaus Latta намар 2023
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 13)
ISO Poetism хавар/зун 2023
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 14)
Louis Vuitton хавар/зун 2023
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 15)
Victora Beckham хавар/зун 2023
Мини тренд: Урт бээлий өдөр тутмын аксесуар боллоо (фото 16)
Docle & Gabbana хавар/зун 2023

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх