
K-pop одод дахин загварын долоо хоногийг шуугиуллаа
K-pop хөгжмийн урсгал дэлхийд цар хүрээгээ тэлэхийн хэрээр загварын брэндүүд Өмнөд Солонгосын айдолуудыг өөрсдийн нүүр царай, төлөөлөгчөөр сонгох нь элбэгшсээр байна. Саяхан болж өнгөрсөн намар-өвөл 2023 загварын долоо хоног үүний нэгэн баталгаа бөгөөд K-pop оддын тус салбарт эзлэх орон зай улам өргөжсөн нь ажиглагдлаа.
Бидний мэдэх BLACKPINK хамтлагийн гишүүд өөрсдийн төлөөлдөг орднуудын шоунд оролцсоноос гадна дебютээ хийгээд удаагүй ч чамлахааргүй амжилтын эзэд болсон NewJeans хамтлагийн Ханни, Хеин, салбартаа тэргүүлэгч хамтлаг BTS-ийн RM, Suga, Жимин, J-Hope, дөрөвдүгээр үеийн хамгийн алдартай эрэгтэй хамтлагуудын нэг ENHYPEN, рэппер DAWN болон бусад айдолууд загварын шоунуудын эхний эгнээний суудлыг дүүргэжээ.
Гоо сайхан, хэтрүүлэг, тансаглаг нь K-pop болон загварын салбарыг тодорхойлох нэгдмэл шинж чанар юм. Түүнчлэн айдолуудын үргэлж хязгаарыг тэлж, цаг ямагт хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байдаг нь брэндүүдийн дараагийн томоохон трендийг эхлүүлж, салбараа донсолгох хүслийг гүйцээж чаддаг. Загварын ертөнцийн K-pop-ын эрин үе нэгэнтээ эхэлжээ.
Женни, BLACKPINK

Жисү, BLACKPINK

Rosé, BLACKPINK

Лиса, BLACKPINK

Хеин, NewJeans

Ханни, NewJeans

Minnie, (G)I-DLE

Yuqi, (G)I-DLE

Со Ён, (G)I-DLE

RM, BTS

Жимин, BTS

J-Hope, BTS

Suga, BTS

DAWN

ENHYPEN

Kai, EXO

G-Dragon, Big Bang

Тэян, Big Bang

Ten, NCT

Жено, NCT

Жонхан, SEVENTEEN

Hoshi, SEVENTEEN

Joy, Red Velvet

Rowoon, SF9

LØREN

BM (Big Matthew)

Жессика Жон

Жексон, GOT7
