Хайх

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч

Text: Buro.Mongolia


Хэзээ ч моданаас гардаггүй хамба хилэн, гялалзсан Lamé болон нейлонон Ripstop нь энэ улирлын онцлох материалуудаар тодорлоо

Хамба хилэн

Хамба хилэн материалаар цагаан цамц, hoodie-нээс эхлээд бүх төрлийн хувцас урлаж, төрөл бүрийн хэв маяг бүрдүүлж болдог давуу талтай. Намар-өвөл 2021 улиралд Saint Laurent загварын ордон уг материалыг түлхүү ашигласан бөгөөд цуглуулгаа тус материалын тренд байсан үе буюу 70-аад оноос сэдэвлэн бүтээжээ. Түүнчлэн Massimo Alba болон Margaret Howell брэндүүдийг анхааралдаа аваарай. Эдгээр орднууд нь чиг хандлага хамаарахгүйгээр хамба хилэн материалыг ашигласаар ирсний сацуу алдартай дэлгэцийн бүтээлүүдэд зориулан өөрсдийн хамбан загвараа урлаж байсан түүхтэй. Тодруулбал, 1980 оны “The Shining” киноны гол дүр Жек Николсоны гадуур хувцсыг дизайнер Маргарет Хауэлл хийсэн бол удахгүй дэлгэцнээ гарах “No Time to Die” киноны Жеймс Бондын хослол дээр Массимо Альба ажиллажээ.

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 1)
SAINT LAURENT, PRE-FALL 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 2)
TORY BURCH, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 3)
MASSIMO ALBA
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 4)
ZARA

Ширмэл оёдолтой материал

Ширмэл оёдолтой куртканууд жил бүрийн намар-өвөл цуглуулгад зонхилдог уламжлалтай. Харин энэ удаад уг материалаар зөвхөн куртка гэлтгүй мини юбка, боди, өмд болон даашинзыг урласан нь загварынхны хувьд шинэлэг байж, ихэд сонирхол татлаа. Тухайлбал, Miu Miu, Chanel брэндүүд нь цасан спортын өмсгөлөөс сэдэвлэн бүтээсэн цуглуулгаа танилцуулсан ба уг цуглуулгадаа цанын баазад өмсөхөөс гадна өдөр тутамд ч тохиромжтой, шүр болон чулуугаар чимэглэсэн, саармаг зөөлөн өнгийн ширмэл оёдолтой хослолуудыг багтсан байна.

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 5)
MIU MIU, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 6)
LEMAIRE, НАМАР-ӨВӨЛ 2022
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 7)
MIU MIU
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 8)
MIU MIU

Lamé болон бусад мөнгөлөг, саатай материалууд

1970-аад онд Lamé материалыг үдшийн даашинз, хослол урлахад ашигладаг байснаас гадна "Blackhole", "Alien", "Moonraker" зэрэг ирээдүйг зөгнөсөн сансар, огторгуйн талаарх бүтээлүүдэд зориулан ихээр хэрэглэж байжээ. Энэ жилийн хувьд "SpaceX Falcon9" пуужин сансарт хөөрч, тэрбумтан Жефф Безос "New Shepard"-аар ниссэн болон бусад сансрын онцлог үйл явдлуудаар дүүрэн байснаас улбаалан 70-аад онд хит болж байсан мөнгөлөг, саатай материалууд эргээд моданд оржээ.

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 9)
LOUIS VUITTON, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 10)
CELINE, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 11)
WOS
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 12)
DRIES VAN NOTEN

Ripstop

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ripstop нейлонон материалыг шүхэр хийхэд ашигладаг байсан. Харин одоо загварын салбарыг энэхүү материалгүйгээр төсөөлшгүй юм. Тиймдээ ч намар-өвөл 2021 цуглуулгад хөнгөн, тав тухтай гэж тодорхойлогддог ripstop-оор techwear салбарын брэндүүдээс гадна бусад загварын орднууд (Prada, Thom Browne, Alexander McQueen, Balenciaga болон бусад) цамц, даашинз, хослол зэрэг хувцаснуудыг урлажээ.

Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 13)
PRADA, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 14)
THOM BROWNE, НАМАР-ӨВӨЛ 2021
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 15)
MCQ ALEXANDER MCQUEEN
Намар-өвөл 2021 улиралд эрэлттэй байх материалуудын хөтөч (фото 16)
GANNI

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх