Хайх

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад

Text: Buro.Mongolia


Жийнсэн макси юбка

Жилийн дөрвөн улиралд халуун, хүйтэн, бороо, цас хамаарахгүй өмсөх боломжтой хувцас бол жийнсэн юбка билээ. Тиймдээ ч уг юбка нь улирал бүрийн трендүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Харин дизайнерууд энэ намрын цуглуулгадаа зориулан шагай хүргэм урттай деним загварууд оруулсан харагдлаа. Тэд жийнсэн юбкаг урт түрийтэй, лофер эсвэл комбат загварын гуталтай хослуулан дулаан ноосон цамц, кардиган, нарийн мөртэй майк эсвэл пиджактай загварчилсан байна.

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 1)
Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 2)

1960-аад оны мини юбка

Мини юбка нь эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээг орвонгоор нь өөрчилсөн 1960-аад оны бүтээл юм. Харин орчин үед уг юбка нь загвар, өнгө, хэлбэрийн өргөн сонголттойгоор орднуудын цуглуулгад зонхилж байна. Тухайлбал, Versace, Philosophy di Lorenzo Serafini брэндүүд намар-өвөл цуглуулгадаа мини юбкаг өсгийтэй лофер эсвэл комбат загварын гуталтай загварчилсан байлаа.

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 3)
Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 4)

Бүсэлхий ороосон юбка

Бүсэлхийгээрээ ороодог юбка нь биеийн галбирыг хамгийн сайн тодотгодог загваруудын нэгт ордог. Уг юбка нь бэлхүүсийг нарийн харагдуулахын сацуу гуяа хэсэгт байрлах ташуу оноо нь хөлийг илүү урт болгодог билээ. Сэрүү орсон үед загварчлахдаа бүх төрлийн туфли, гутал, богино пиджак эсвэл 1990-ээд оны стилийн пальтотой хослуулах боломжтой.

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 5)
Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 6)

Илгэн юбка

Офист тохирсон ажил хэрэгч хэв маягийн материал бол илэг билээ. Илгэн юбкагаар эрхэмсэг төрх бүрдүүлэхийн тулд арьсан гутал, ноолууран свитертэй хослуулахад л хангалттай. Харин илүү high fashion хэв маяг сонирхогсдод Alberta Ferretti загварын ордны намар-өвөл цуглуулгад багтсан шиг нэг төрлийн өнгө, материалаар дагнахыг зөвлөе.

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 7)
Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 8)

Ноосон юбка

Дулаан, хөнгөн, тав тухтай байдал нь энэхүү юбкаг тодорхойлох гол шинж чанарууд юм. Минималист загвараараа алдартай Proenza Schouler брэндийн намар-өвөл 2021 цуглуулгад ноосон юбкаг намрын эхэн үед өмсөхөд тохиромжтой үслэг углааштай хослуулсан бол Jason Wu загварын ордон цуглуулгаараа дамжуулан классик төрхийг харуулжээ. Мөн эдгээр брэндүүдийн бүтээлч захирлууд төрхийг хэт энгийн байлгахгүйн тулд том цагирган ээмэг, тод ягаан өнгийн гутал нэмсэн байлаа.

Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 9)
Энэ намар ямар юбка сонгох вэ?: Деним макси, илгэн миди, өнгөлөг мини болон бусад (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх