
Поло захтай цамц: Ямар загвартайг сонгож, юутай хослуулах вэ?
Стилистийн булан
Поло зах нь спорт стилийн салшгүй нэг хэсэг ч сүүлийн үед илүү өргөн хүрээнд ашиглагдаж, төрөл бүрээр хувирах болсныг дизайнеруудын цуглуулгуудаас харах боломжтой. Нимгэн ноосон, нэхмэл, даавуун, мөн сэтгэл сэргэм тод өнгөтэй гээд поло захтай цамцны хувилбар олон байгаагаас энэ зун яг ямрыг нь сонгож, ямар хувцастай хослуулахыг BURO.-гийн стилист зөвлөж байна.
#1

Поло бол энгийн basic хувцас биш харин төрхийг илүү өвөрмөц болгож өгөх загварлаг сонголт юм. Жишээ нь нимбэгийн шар өнгөтэй поло цамцыг хар өнгийн хуниастай шоорт болон өндөр өсгийтэй углааштай хослуулж, улаан цүнхээр өнгө нэмж болно.





#2

Хоёрхон өнгийн тоглолт дээр үндэслэх минимал төрх. Хувцаснуудын нарийн деталиуд төрхийг чимж өгөх болно. Тодруулбал, цамцны хээтэй ноосон материал, гялтганасан товчнууд, гутал болон хүзүүний алчуурын контрасттай өнгө зэрэг нь ойроос харахад тун хээнцэр төрх бүрдэнэ.





#3

Энэ улирлын гол өнгөнүүдээс бүрдсэн тав тухтай төрх. Бие барьсан даавуун поло цамц, өргөн жийнсэн өмд болон дэгээ зүүгээр нэхсэн мэт харагдах цүнх. Бүх тренди загваруудыг нэг дор цуглуулсан л гэсэн үг.





Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт