Хайх

“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ

“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ

Таны сонорт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ та угаасан хувцас бүрээ, бүр жийнсээ хүртэл индүүдэж өмсөх дуртай, төгс байдлыг эрмэлзэгч бүсгүй бол танд дуулгах нэгэн таагүй мэдээ байна. Шинэ улиралд үрчлээстэй хувцас моод болж байгаа тул индүү ашиглах шаардлага гарахгүй

Зуны халуун өдрүүдэд тохиромжтой нимгэн, "амьсгалдаг" хувцаснууд үрчийх магадлал өндөр байдаг. Тиймээс намирсан даавуун өмд өмсөн, өглөө эрт гэрээсээ гарсан бүсгүй бүр тэрхүү өмдийг хэдхэн минутын дараа үрчийж, тааламжгүй газруудад хуниралдаж эхэлдгийг сайтар мэддэг. Энэ асуудал нь мөн хөвөн материалтай хувцаснуудад хамааралтай юм. Үүнээс харахад төгс байдлыг эрмэлзэгч бүсгүйчүүд зуны цагт яахын аргагүй байдалд орж, нэлээд зүдэрдэг бололтой шүү.

Гэхдээ энэ зун бүх зүйл илүү хялбар байх болно. Үрчлээс, хуниас, нугалаас зэрэг хайхрамжгүй байдлын аливаа илэрхийлэл энэ зун харин ч эсрэгээрээ "моод"-нд орно. Таны даавуун, хөвөн, торгон бүр савхин материалтай хувцаснууд бүгд үрчлээстэй байх зөвшөөрлийг авч байна. Тэгэхээр индүүг нэг хэсэгтээ л мартаж, үрчлээстэй хувцсыг санаа зоволгүйгээр өмсөөрэй. Энэхүү жижиг трендийн жишээ загваруудыг Nina Ricci, Victoria Beckham, Lanvin зэрэг брэндүүдийн хавар-зун 2016 цуглуулгаас олж харж болно.

“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ (фото 1)“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ (фото 2)“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ (фото 3)“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ (фото 4)“Үрчгэр” хатагтай: Танд цаашид яагаад индүү хэрэг болохгүй вэ (фото 5)

цааш үзэх