Яг одоо тренч цувыг хэрхэн загварчилж өмсөх вэ?
Өдөр тутмын гурван төрх
Намрын улирлыг та магадгүй ковбой гутал, болхи загварын пүүз, ирвэсний хээтэй даашинз зэрэг сүүлийн үеийн тренд хувцасгүйгээр давж гарч болох юм. Гэхдээ тренч цувгүйгээр энэ улирлыг төсөөлөхийн аргагүй. Яг одоо бороотой өдрүүдийн үндсэн өмсгөл болж буй энэ загварыг хэрхэн өдөр тутамдаа загварчилж болохыг доорх гурван жишээн дээрээс харцгаая.
I
Тренч цувны хамгийн том давуу тал нь үүний ямар ч байдлаар загварчилж болох тайван дизайнд оршдог юм. Жишээ нь ногоон өнгийн тренчийг цэцгэн хээтэй юбка, торгон топ ба топтой ижил өнгийн балерина гуталтай хослуулснаар ретро уур амьсгал бүрдүүлж болно.
- Намрын дулаан өдрүүдэд тохиромжтой хөвөн даавуун тренч цув, Uterque
- Ханцуйгүй торгон топ, Theory
- Цэцгэн хээтэй урт юбка, Zara
- Карамель өнгийн ретро цүнх, Mehry Mu
- V хэлбэрийн балерина гутал, Massimo Dutti
II
70-аад оныг санагдуулам төрх. Энэ улиралд моданд орсон сул ба хэлбэргүй түрийтэй гутал нь өвдөг давсан намирсан даашинзтай төгс хосолно. Харин цагаан өнгийн гар цүнх ерөнхий төрхийг илүү амьтай харагдуулж, залуу уур амьсгал нэмэх болно.
- Давхар энгэртэй тренч цув, Zara
- Ретро загварын өвдөг давсан даашинз, I Am Studio
- Хувин хэлбэрийн цагаан гар цүнх, Marni
- Хэлбэргүй түрийтэй арьсан гутал, Zara
III
Сонгодог загварын цув нь ямар ч хувцастай зохицдогийг батлах төрх. Свитер цамц, кет, брюк өмд, үүргэвчтэй цүнх зэрэг нь ямар ч насны хүнд тохиромжтой, биед эвтэйхэн хувилбар юм.
- Хатуу даавуун материалтай тренч цув, Artem Krivda
- Энгийн загвартай ноолууран цамц, H&M
- Арав гаруй байдлаар загварчилж болох универсал брюк өмд, Zara
- Минимал хүзүүний зүүлт, Himère
- Анхааралдаа авах хэрэгтэй тренд кет, Veja
- Үүргэвчтэй цүнх, Prada