Хайх

Зуны футуристик загвартай 17 нарны шил

Зуны футуристик загвартай 17 нарны шил

Ирээдүй рүү харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Сансар огторгуйн сэдэвтэй өвөрмөц хэлбэрийн нүдний шилнүүд энэ зуны улиралд тренд болж байна

Дизайнерууд шинэ улиралд 1960-аад оны ретрофутуризм хэв маягийг нэгэн зэрэг онцолж байна. Ирээдүйгээс ирсэн мэт харагдах том хүрээтэй, толин тусгал бүхий шилтэй загварууд 1990-ээд оны уур амьсгал шингээсэн усны хувцастай эсвэл бороотой өдрийн тренч цувтай төгс зохицох болно. Дизайнеруудын танилцуулсан загварууд дундаас Louis Vuitton-ы Николя Жескьерийн бүтээсэн гялалзсан олон өнгийн, зузаан хүрээтэй, муурны нүд хэлбэрийн нарны шил хамгийн зоригтой хувилбар нь болсон байна. Мөн Грейс Жонсын футуристик хувцаслалтыг санагдуулам Acne Studios брэндийн Mediator загвар бусдаасаа илт онцгойрч байлаа. Харин Givenchy ба Emilio Pucci нарын санал болгосон спорт аястай, нүүрний талыг далдлах ацетат багуудыг эмэгтэйлэг даашинзтай хослуулж тун сонирхолтой төрх бүрдүүлэх боломж бий. Эцэст нь Fendi-гийн хурц өнцөгтэй нарны шил цагийг зугаатай өнгөрүүлж, дуулж бүжиглэх хүсэл төрүүлэх болно.

цааш үзэх