Хайх

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно

Аравдугаар сард

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнгөрсөн зургаадугаар сард Их Британий Goodwood Festival of Speed дээр танилцуулагдсан цоо шинэ Lexus LC 500 Coupe загвар ирэх аравдугаар сард Парисын авто үзэсгэлэнд оролцохоор болжээ

Энэхүү хоёр хаалгатай цоо шинэ спорт загварын автомашин нь LF-LC загвар дээр тулгуурлан бүтээгджээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар бол Lexus LC 500 Coupe автомашин нь Mercedes SL загвартай өрсөлдөх зорилготой гэнэ. Техникийн үзүүлэлтийн хувьд энэхүү автомашин 5.0 литрийн багтаамж бүхий V8 хөдөлгүүртэй ба 467 морины хүчтэй. Хэрэв та энэ шинэ Lexus-ийн хүрдний ард суугаад, хаазаа тултал нь гишгэвэл ердөө л 4,5 секундэд 100 км/цагийн хурд мэдрэх болно.

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 1)

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 2)

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 3)Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 4)Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 5)

Гаднах дизайны хувьд Lexus компани маш их шинэчлэлт хийсэн нь харагдаж байлаа. Тухайлбал машины эх биеийг хөнгөн цагаан болон карбон файбер ашиглаж бүтээсэн тул маш хөнгөн жинтэй болжээ. Lexus энэхүү автомашиныг 2017 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор үнэ нь 100,000 доллараас эхэлнэ гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, энэ жилийн Парисын авто үзэсгэлэн аравдугаар сарын нэгнээс 16-ны хооронд зохион байгуулагдах болно. 

Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 6)Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 7)Шинэ Lexus LC 500 Coupe Парисын авто үзэсгэлэнд оролцоно (фото 8)

цааш үзэх