Хайх

Skoda Kodiaq Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана

Skoda Kodiaq Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана

Анхны бүрэн хэмжээний спорт жийп

Text: Г.Тэмүүлэн


Энэхүү долоон хүний суудалтай спорт жийп нь аравдугаар сард болох Парисын авто үзэсгэлэнд албан ёсоор танилцуулагдахаар боллоо

Skoda Kodiaq автомашин нь Skoda компаний анхны бүрэн хэмжээний спорт жийп болж байгаагаараа онцлогтой. Kodiaq загварыг Аляскийн Кодиак баавгайн нэрээр нэрлэсэн бөгөөд хүч чадлыг бэлгэдэж байгаа гэнэ. Анх 2016 оны Женевийн авто үзэсгэлэнд Vision S концепци загвараар танилцуулагдсан уг автомашин нь Volkswagen группийн MQB тавцан дээр суурилж бүтээгджээ. Одоогоор техникийн үзүүлэлтүүд нууц байгаа ч 1,8 литрийн багтаамжтай шатахуун хөдөлгүүртэй гэдэг нь тодорхой болоод байгаа. Мөн хоёр литрийн багтаамжтай 4 цилиндрийн дизель хөдөлгүүрийн сонголт ч бий. Тэгвэл энэхүү машины дээд хурд нь цагт 200 км хүрэх бөгөөд 322 морины хүчтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна Skoda Kodiaq жийп нь дотроо Apple CarPlay болон Android Auto системийг суулгасан байх бөгөөд интернет орох, гар утастайгаа холбогдох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой гэнэ.

Skoda Kodiaq Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 1)Skoda Kodiaq Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 2)Skoda Kodiaq Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 3)

цааш үзэх