Хайх

Женевийн авто шоуны үеэр Maserati Мишлений одтой ахлах тогооч авчирлаа

Женевийн авто шоуны үеэр Maserati Мишлений одтой ахлах тогооч авчирлаа

Женевийн авто шоу 2017

Text: Buro.Mongolia


Зураг:

Женевийн авто шоуны хүрээнд болсон Maserati брэндийн танилцуулгын үеэр Мишлений гурван одтой рестораны тогооч зоог бэлтгэж, автомашин ба хоолны төгс хослолыг харууллаа

Өнгөрсөн жил Osteria Francescana ресторан Дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалтыг тэргүүлсэн юм. Харин тэдний ахлах тогооч Массимо Боттураг дэлхийн шилдэг тогоочдын нэг гэж нэрлэж болно. Тэрээр ахлах тогоочоос гадна Maserati брэндийн төлөөлөгчөөр давхар ажилладаг байна. Тиймээс Массимо Боттура энэ удаад Женевийн авто шоунд уригдан ирж, өөрийн гараар зоог бэлтгэжээ.

Тэгэхдээ энэ нь Боттурагийн ер бусын орчинд зоог бэлтгэж байгаа анхны тохиолдол биш юм. Тэрээр өмнө нь Миланы хаягдсан театрын барилгад орон гэргүй хүмүүсийг хооллож, Риогийн Олимпийн үеэр үнэгүй зоогийн газар нээж байсан удаатай.

Массимогийн хоолны гол стиль нь эрс тэс, хүний сэтгэлд хоногшсон байдлаар хүргэж чаддагт байгаа юм. Түүнчлэн тэр Итали болон төрөлх Модена хотынхоо уламжлалт зоогийг илүү бүтээлч байдлаар бэлтгэдэг.

Түүний хамгийн алдартай бүтээл бол "Oops! I Dropped the Lemon Tart" нэртэй амттан юм. Сабайон крем, жигнэмэг, нимбэгт өвсний мөхөөлдөстэй энэхүү бялууг анх харахад яг л газар унасан мэт харагддаг. Тэрээр өөрийн ажлын анхны өдрүүдийг санаж энэхүү амттанг бүтээсэн байна.

Maserati-гийн арга хэмжээнд зориулж тэрээр өөрийн нэрийн зоогноос гадна тус брэндэд тусгайлан зориулж "Levante" хэмээх ижил нэртэй автомашины загвараас сэдэвлэсэн цоо шинэ будаатай зоог бэлтгэжээ.

Дашрамд хэлэхэд Женевийн авто шоунд зориулж "Levante" загварын автомашины бүхээгийг Ermenegildo Zegna брэндийн цайвар торгоор бүрхжээ. Энэ өдөр мөн Maserati 3500 GT: GranTurismo ба GranCabrio гэх хоёр тусгай загварыг танилцуулсан байна.

цааш үзэх