Хайх

Харри Поттерын ертөнц бодит амьдрал дээр: Таны гэр бүлийн гишүүд хаана байгааг заадаг шинэ цаг

Харри Поттерын ертөнц бодит амьдрал дээр: Таны гэр бүлийн гишүүд хаана байгааг заадаг шинэ цаг

Яг л Уизлигийн гэр бүлийнх шиг

Text: Buro.Mongolia


Зураг:

Харри Поттерын тухай кинонд Рон Уизлигийн гэрт гэр бүлийнх нь гишүүд хаана байгааг заадаг нэгэн шидэт ханын цаг гардгийг та санаж байна уу? Тэгвэл энэхүү "шидэг" цагийг DC Creatives старт-ап компани бодит амьдрал дээр хэрэгжүүлжээ.

Харри Поттерын ертөнц бодит амьдрал дээр: Таны гэр бүлийн гишүүд хаана байгааг заадаг шинэ цаг (фото 1)

"Eta Clock" гэх энэхүү цаг нь ид шидийн биш, харин орчин үеийн технологийн тусламжтайгаар ажилладаг юм. Уг төхөөрөмж нь ухаалаг утасны апптай холбогдон ажиллах ба гэр бүлийн гишүүдийн байрлаж буй газрыг ханын цаг хэлбэрээр харуулдаг байна. Жишээ нь "гэр", "ажил", "спорт заал", "сургууль" гээд та дотнын хүмүүсийнхээ байгаа байршлыг маш тодорхой харах боломжтой юм.

Одоогийн байдлаар "Eta Clock" цаг нь Kickstarter тавцан дээр мөнгө цуглуулж байгаа бөгөөд 2018 оны долоодугаар сар гэхэд хэрэглэгчдийн гар дээр очихоор төлөвлөгдөж байна. 

цааш үзэх