Хайх

Японд анхны робот зочид буудал нээгдлээ

Японд анхны робот зочид буудал нээгдлээ

Цайны мөнгө өгөхгүй байж болно шүү


Зураг:

Японы Сасебо хотод дэлхийн хамгийн анхны роботон үйлчилгээний ажилтнуудтай зочид буудал нээгдлээ. Энд та буудаллах бол хоногийн төлбөр нь 80 ам.доллар шүү

"Henn-na" зочид буудлын ресепшн дээр таныг робот-бүсгүй угтаж, ачааг тань робот-хаалгач зөөн туслаж, хөнгөн зуушийг дронууд авч ирнэ. Одоогийн байдлаар зочид буудалд 10 автомат болон 10 хүн ажилтан ажиллаж байна. Гэвч зочид буудлын ажлын ихэнхийг роботууд гүйцэтгэдэг гэх юм.
Жишээ нь, угтан авч бүртгэх үйлчилгээний роботыг амьд хүнээс ялгахад тун хэцүү. Тэрээр эмэгтэй хүний төрхтэй, нүдээ анивчдаг, амьсгалдаг, харьцаж байгаа хүнийхээ нүд үрүү нь хардаг ба дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Харин робот-үйлчлэгч нь өрөөг тань цэвэрлэж, цэвэр даавуу авчран, кофе чанаж өгнө.  Зочид буудлын дэвшилтэт технологийг дурьдахад, нүүр царайгаар таньдаг төхөөрөмж таныг өрөөнд тань оруулна. Тасалгаа бүрт тав тухтай байхад зориулж таны биеийн температурын хэмжээг заана, мөн аливаа үйлчилгээг ухаалаг төхөөрөмжөөс захиалан авах боломжтой мөртлөө энэ бүгд 80 ам.долларт багтсан юм байна шүү!

цааш үзэх