Алисия Викандер болон бусад Louis Vuitton-ы загварын шоуны зочид
Леа Сейду, Наталья Водянова, Ксавье Долан болон бусад
Louis Vuitton-ы шинэ цуглуулгын загварын шоу Вандомын талбайд ирээдүйн дэлгүүр нь нээгдэх барилгад болж өнгөрлөө. Энэхүү ордон нь францын загварын ордны түүхтэй салшгүй холбоотой. Учир нь тус барилгаас хэдхэн алхмын зайнд анх 1854 онд Луи Виттон өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан юм. Тиймээс тэд энэхүү түүхэн дурсгалт талбай дээр зөвхөн дэлгүүр төдийгүй урлангаа байршуулж, гарал үүсэл рүүгээ эргэн буцаж байгаа нь Louis Vuitton-ы хувьд хэвийн алхам болж байна.
Хамгийн түрүүнд Louis Vuitton загварын ордны шинэ цуглуулга ба барилгыг сонирхохоор Анна Винтур, Карли Клосс, Рожер Федерер, Ксавье Долан болон брэндийн төлөөлөгчид болох Алисия Викандер, Леа Сейду, Мишель Уильямс нар хүрэлцэн иржээ.