Эмми 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд
Телевизийн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Peacock театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг аав, хүү хоёр болох Южин Леви, Дэн Леви нар хөтлөн явуулжээ. Харин уран бүтээлүүдийн хувьд Shōgun, The Bear, Only Murderers in the Building зэрэг цувралууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа юм.
Жил бүрийн есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагддаг Эмми шагнал гардуулах ёслол 2024 онд ийнхүү хоёр дахь удаагаа зохиогдож байна. Учир нь 2023 оны есдүгээр сард зохион байгуулагдах ёстой байсан 75 дахь удаагийн ёслол холливүүдийн жүжигчид, зохиолчдын нэгдсэн ажил хаялтаас болж дөрвөн сараар хойшилж, 2024 оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан билээ. Тус наадам 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойш ийнхүү анх удаа хойшилсон юм.
Энэхүү наадмын улаан хивсний ёслолд кино урлагийн А зэрэглэлийн алдартнууд ихэвчлэн глэм хэв маягаар хувцасладаг уламжлалтай. Энэ жил ч мөн тэд харц булаам, ихэмсэг төрхүүдийг бүрдүүлж чаджээ. Тэр дундаа шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшээд буй Женнифер Энистоны өмссөн сувдан хатгамал бүхий Oscar de la Renta брэндийн даашинз, Селена Гомесын Ralph Lauren загварын ордноос бүрдүүлсэн гламур дүр төрх, Эйза Гонзалесын лусын дагиныг санагдуулам хээнцэр гоёл, The Crown цувралын од Элизабет Дебикигийн задгай энгэртэй, классик силуэт бүхий урт хар даашинз олны анхаарлыг татаад байна.
Ингээд 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын улаан хивсний шилдэг дүр төрхүүдтэй танилцана уу.