Хайх

Fashion Group International Night of Stars ёслол

Fashion Group International Night of Stars ёслол

Шоу бизнесийн одууд дизайнеруудыг шагнаж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Аравдугаар сарын 22-нд Fashion Group International Нью-Йорк хотноо шоу бизнес болон загварын салбарын томоохон одуудыг цуглууллаа. Үүнд Мерил Стрип, Жастин Тимберлейк, Жессика Бил ба Диана Крюгер нар багтжээ

Fashion Group International бол олон орны загварын салбарын 5000 гаруй гишүүдээс бүрдсэн буяны байгууллага юм. Уг байгууллага гишүүдийнхээ гавьяа зүтгэлийг өргөмжлөх зорилгоор жил бүр Night of Stars шагнал гардуулах ёслол болон гала оройн зоог зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн ёслол аравдугаар сарын 22-нд Нью-Йорк хотод болж өнгөрлөө.
Энэхүү үдэш кино урлаг ба шоу бизнесийн одууд дизайнеруудад шагнал гардуулжээ. Lanvin брэндийн бүтээлч захирал Альбер Эльбаз ёслолын хамгийн хүндэт буюу "супер од" өргөмжлөлийг Мерил Стрипийн гараас авсан байна. Түүнчлэн Диана Крюгер Жейсон Вуг, Кэти Холмс Roger Vivier-ийн Бруно Фризониг шагналаа. Bvlgari-гийн ерөнхийлөгч Дэниэл Палтриж брэндийнхээ соёл уламжлалыг олон жилийн турш хадгалж ирснийхээ гавьяанд мөн шагнал хүртлээ. Энэхүү ёслолын ажиллагаан дээр мөн Жастин Тимберлейк, Жессика Билл, Кэти Холмс, гоёл чимэглэлийн дизайнер Памела Лав, "Жинхэнэ мөрдлөг" киноны од Мишель Монаган гэх зэрэг зочид хүрэлцэн ирж, үдшийг чимжээ.

Fashion Group International Night of Stars ёслол (фото 1)Fashion Group International Night of Stars ёслол (фото 2)Fashion Group International Night of Stars ёслол (фото 3)Fashion Group International Night of Stars ёслол (фото 4)Fashion Group International Night of Stars ёслол (фото 5)Fashion Group International Night of Stars ёслол (фото 6)Fashion Group International Night of Stars ёслол (фото 7)Fashion Group International Night of Stars ёслол (фото 8)Fashion Group International Night of Stars ёслол (фото 9)Fashion Group International Night of Stars ёслол (фото 10)Fashion Group International Night of Stars ёслол (фото 11)Fashion Group International Night of Stars ёслол (фото 12)Fashion Group International Night of Stars ёслол (фото 13)Fashion Group International Night of Stars ёслол (фото 14)

цааш үзэх