Оливье Рустены Met Gala-д зориулсан үдэшлэг
Met Gala үдэшлэгийн дараа
Met Gala үдэшлэгийн дараа Оливье Рустен томоохон хэмжээний after party зохион байгуулжээ. Арга хэмжээнд Оливье Рустены хайртай загвар өмсөгчид болон алдартай найзууд нь цугларсан байна
Өчигдөр Нью-Йорк хотод болж өнгөрсөн Met Gala үдэшлэгийн хүрээнд олон ч after party зохион байгуулагджээ. Met Gala үдэшлэг нь хамгийн чухал бөгөөд сүр дуулиантай арга хэмжээнд тооцогддог. Тэгвэл Met Gala-гийн дараа зохиогддог үдэшлэгүүд нь одуудын хувьд дутахааргүй нэр хүндтэй бөгөөд чухал үйл явдал юм. Үүний нэг нь Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустены зохиосон үдэшлэг байлаа. Үдэшлэгт Бейонсе, Соланж Ноулз, Алессандра Амбросио, Синди Кроуфорд нар Balmain-ы хувцсаар гоёсон харагдлаа. Түүнчлэн Ким Кардашьян, Канье Уэст, Альбер Эльбаз, Крис Женнер, Грек улсын гүнж Мария-Олимпия болон бусад алдартнууд иржээ.