Stylebop болон Next Management-ын зохион байгуулсан хүндэтгэлийн оройн зоог
Haute Couture загварын долоо хоног
Парис дахь Haute Couture загварын долоо хоногийн нээлтийг тохиолдуулж STYLEBOP.com портал болон NEXT Management моделийн агентлаг нар хамтран хүндэтгэлийн оройн зоог зохион байгууллаа
STYLEBOP.com порталын загвар хариуцсан захирал Лейла Явари болон NEXT Management моделийн агентлагийн Европыг хариуцсан ерөнхийлөгч Саиф Махди нар Кутюр загварын долоо хоногийн нээлтийг тохиолдуулан зочдыг хүндэтгэлийн оройн зоогонд урьжээ.
Парисын Caviar Kaspia ресторанд болж өнгөрсөн энэхүү арга хэмжээний зочдоос дурдвал Мирослава Дума, Оливия Палермо, Елена Перминова, Рита Ора, Лаки Блю Смит, Каролин де Мегрэ болон бусад алдартнууд байлаа. Ингээд зочдын зургийг сонирхоцгооё.