Хайх

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа

March Nine Media студийн 5 жилийн ойн баярт зориулж

Text: Ө.Тодгэрэл


Одооноос таван жилийн өмнө, гуравдугаар сарын 9-нд үүсгэн байгуулагдахдаа тэрхүү тэмдэглэлт өдрийг бэлгэдэн March Nine Media гэх нэрийг авсан Монголын, тэр дундаа загварын салбарын урдаа барьдаг гэрэл зургийн студи маань энэ гуравдугаар сарын 9-ний өдөр ойн баяраа тэмдэглэлээ. Ойн баяртаа зориулж тэд үзэсгэлэн гаргасан нь урлаг болоод загварынхныг цуглуулсан халуун дулаан үйл явдал болсон юм.

Үзэсгэлэнг LIFE. PEOPLE. TIME буюу АМЬДРАЛ. ХҮМҮҮС. ЦАГ ХУГАЦАА хэмээн нэрийдсэн нь мөн л учиртай. March Nine Media студийн үүсгэн байгуулагч Б.Болдбаатар эртнээс бодож, сэтгэлдээ тээж явсан санаагаа үзэсгэлэндээ зориулж хэрэгжүүлэхээр шийдсэн бөгөөд студийн хамт олныхоо тусламжтай сар гаруйн турш хөдөлмөрлөсний эцэст нэгэн гайхалтай цуврал зургийг бүтээсэн юм. Тэд зураг авалтынхаа хүрээнд нийт 22 хүний хөрөг зургийг дарсан бөгөөд хүн бүр хоорондоо адилгүй учир зураг тус бүр өөрийн гэсэн агууламжтай, сэтгэлийн өөр, өөр утсыг хөндсөн, дахин давтагдашгүй болсон билээ. Энгийн нэг зураг биш харин элс, салхи, хүний эмоци, хөдөлгөөн гээд өөртөө олон элементийг нэгэн зэрэг агуулж зурагчны өндөр ур чадварыг шаардсан нэг төрлийн урлагийн бүтээл мэт зургууд бүтсэн юм. Б.Болдбаатар үзэсгэлэнгийнхээ санааг тайлбарлахдаа хүмүүс энэ хорвоод ирээд буцах хүртлээ өөр өөрийн баяр хөөр, уйтгар гуниг, зовлон жаргалаар оршдгийг онцолсон бөгөөд үүний адил үзэсгэлэнгээр зочилсон хүн бүр өөртөө өөр мэдрэмжийг авах байх хэмээн найдсан билээ.

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 1)

Зураг авалтын нүүр будалтыг March Nine Media-ийн хамгийн эртний найз болон хамтрагч Anara’s Makeup студийн хамт олон гүйцэтгэсэн бөгөөд студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгийн тайлбарласнаар тэд будалтаараа дамжуулж бид бүгд өөр болохыг, тэр нь биднийг улам бүр үзэсгэлэнтэй болгодгийг харуулахыг зорьжээ.


Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 2)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 3)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 4)

Харин үзэсгэлэнгийн нээлтийг BURO. хариуцаж зохион байгуулсан ба юуны өмнө бүх анхаарлыг бүтээлүүдэд хандуулахыг зорьсон тул хэрэггүй олон зүйлсээр зочдыг сатааруулахыг хүссэнгүй. Танхим руу орж ирэхэд DJ Anu Dol-ийн хөнгөн хэмнэлтэй хөгжим уур амьсгалыг бүрдүүлж тусгай зассан хэсгүүдэд зочдыг бэлэн савласан хоол болон Eden брэндийн олон төрлийн амтат коктейлууд хүлээж, танхимын ханануудаар March Nine Media-ийн карьерынхаа хугацаанд хуримтлуулсан шилдэг бүтээлүүд болон шинэхэн цуврал зургууд өлгөгдсөн байлаа. Бүх гэрлүүд зөвхөн зурагнууд руу чиглэж, зочдын анхаарал ч зөвхөн зурагнууд дээр төвлөрлөө. Тэд зураг бүрийн урд зогсон гүн бодолд автаж, хоорондоо хэлэлцэн сонирхолтой яриа өрнүүлж, энгийн атлаа жижиг чамин деталиудаар дүүрэн, зорилго нэгт бүтээлч хүмүүсийн эерэг vibe мэдрэгдсэн, сэтгэлд хоногшсон нэгэн үдшийг өнгөрүүллээ. Арга хэмжээний төгсгөлд Монголын Контемпорари Балетын хөтөлбөрийн бүжигчид гарч ирэн, үзүүлбэрээрээ дамжуулан урлаг, загвар, гэрэл зураг гээд бид бүгд хоорондоо салшгүй холбоотой болохыг ахин нэг удаа сануулан үдшийг онцгой мэдрэмжээр хаасан билээ.

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 5)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 6)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 7)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 8)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 9)

“LIFE. PEOPLE. TIME” үзэсгэлэнгийн нээлтэд Ука, Gee, Содгэрэл, Балжидмаа, Очгэрэл зэрэг салбар салбарын хүмүүс цугларсан бөгөөд бүгд March Nine Media студитэй олон жил хамтран ажилласан дотны найзууд байсан тул нээлтийн арга хэмжээ сэтгэл хөдлөл, харилцан хүндлэлээр дүүрэн өнгөрсөн юм.

Гуравдугаар сарын 9-14 өдрүүдэд Mongol Art Gallery-д гарсан энэхүү үзэсгэлэнд March Nine Media студийн 2017 оноос хойших 26 шилдэг бүтээл болон шинэ 22 бүтээл багтсан ба тэр дунд студийн бүтээлч төслүүд, томоохон нэвтрүүлгүүд болон брэндүүдийн сурталчилгааны ажлууд зэрэг Монголын загварын салбарын хөгжлийг харуулах түүх агуулагдсан билээ.

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 10)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 11)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 12)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 13)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 14)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 15)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 16)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 17)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 18)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 19)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 20)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 21)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 22)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 23)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 24)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 25)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 26)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 27)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 28)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 29)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 30)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 31)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 32)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 33)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 34)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 35)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 36)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 37)
Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 38)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх