Хайх

Avocado Light: Тослог багатай авокадо зохион бүтээгджээ

Avocado Light: Тослог багатай авокадо зохион бүтээгджээ

Энэ сарын сүүлээр худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram-ын хамгийн хайртай хүнсний бүтээгдэхүүн болох авокадод дургүй хүн бараг үгүй биз ээ. Амттай, тэжээллэг, зөөлөн энэхүү жимс нь эрүүл амьдралын хэв маяг баримталдаг хүмүүсийн дунд ч бас маш олон шүтэн бишрэгчтэй байдаг. Учир нь авокадо нь B, E аминдэм, төмөр, кали гэх зэрэг хүний биед хэрэгцээтэй маш олон зүйлийг агуулдаг давуу талтай. Мөн энэхүү супер хүнсийг сүши, хачиртай талх, эсвэл зүгээр дангаар нь гээд олон янзаар хэрэглэх боломжтой. Гэхдээ авокадонд маш их хэмжээний ханаагүй тос агуулагддаг (ойролцоогоор 29 г) бөгөөд зарим хүмүүст энэ нь хэт тослог санагддаг байна. Гэсэн хэдий ч авокадонд агуулагддаг ханаагүй тос нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдгийг дурдах хэрэгтэй.

Тэгвэл маш хатуу дэглэм барьж буй хүмүүст таалагдах нэгэн шийдэл дэлхийн авокадоны зах зээлд нэвтэрлээ. Тодруулбал Испанийн Isla Bonita гэх брэнд ердийн жимснээс 30%-иар бага тослог агуулдаг "Avocado Light" нэртэй шинэ төрлийн авокадо ургуулж байна. Тослог багатайгаас гадна энэхүү шинэ төрлийн авокадо нь илүү хурдан боловсорч, удаан исэлддэг (харладаг) гээд маш олон давуу талтай аж.

"Avocado Light" энэ сарын сүүлээр эхний ээлжинд Мадрид хотод худалдаанд гарах болно.

 

 

цааш үзэх