Хайх

Нью-Йоркийн үзэсгэлэнг үзэх дээвэр дээрх цэнгээний газар

Нью-Йоркийн үзэсгэлэнг үзэх дээвэр дээрх цэнгээний газар

Хамгийн сайхан өнцөгөөс хараарай


Зураг:

Цэнгээний газрын интериер засал, коктейлний цэснээс илүү уур амьсгал хамгийн чухалд тооцогддог билээ. St. Cloud цэнгээний газар алдарт Times Square уруу харах хамгийн таатай орчин бүрдүүлжээ

Домогт Knickerbrocker зочид буудлын дээвэр дээрх St.Cloud бол жирийн нэг цэнгээний газар биш ээ. Зочид буудал анх  1906 онд нээгдсэн ба "Титаник" хөлгийн ослоор нас барсан Жон Жейкоб Астор гэх хүн үүсгэн байгуулжээ. Энэхүү барилгын гол давуу тал болох Нью-Йорк болон алдарт Таймс Скуэр уруу харсан үзэгдэх орчныг нь үзье гэвэл амьд хөгжим, бүжгийн талбайтай St.Cloud цэнгээний газар ирэх хэрэгтэй. Тэнд "VIP тэнгэрүүд" гэх нэртэй гурван онцгой хэсэг бий. Энд л тэнгэр баганадсан өндөр барилгууд, метрополитан уур амьсгалын гол чимгийг харах хамгийн гайхалтай өнцөг цогцолсон байна. Тэрхүү шинэ, соргог мэдрэмжийг улам хөглөх мартинитай "Сlassic Knickerboker" эсвэл "Blood & Sand" коктейлуудыг танд санал болгож байгаа. St.Cloud-д ирсэн хүн мэдээж өлсөхгүй байх учиртай. Яагаад гэвэл тэндэхийн шинэ цэсэнд туна загастай тако, төрөл бүрийн амтат хот-догнууд байгаа шүү дээ. Та хэрвээ St.Cloud-д зочлох талаар бодож байвал хоолны болон коктейлний меню эсвэл тухлаг буйдангуудаас гадна эдний тагтнаас харагдах дүр зураг эргэн тойрныг ч мартагнуулам сайхан харагдах болно шүү. 

цааш үзэх