Хайх

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд

Хийхэд амархан

Text: Г.Тэмүүлэн


Хэллоуины баяр бол гэртээ найзуудыгаа урин, үдэшлэг зохиох бас нэг сайхан шалтгаан юм. Та үдэшлэгээ бүр аймшигтай уур амьсгалтай болгохыг хүсвэл эдгээр коктейлиудыг хийж үзээрэй

"Цусан тархи"

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд (фото 1)

Энэхүү урссан тархи санагдуулам коктейль нь муухай харагдаж байгаа ч үнэн хэрэгтэй маш сайхан амттай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Өөрийн дуртай сархадыг сонгоод л дээрээс нь гуурсаар маш болгоомжтой ликёроо нэмж "тархи"-ны эффект оруулна.

Орц:

50г гүзээлзгэний архи

30г Bailey's ликёр

20г нимбэг эсвэл лаймын шүүс

Grenadine сироп

Гуурс

Хэрхэн бэлтгэх вэ?

Эхлээд холигчинд архи, лаймын шүүсийг хийж холиод, хундаглана. Дараа нь гуурсанд маш болгоомжтойгоор ликёроо соруулж аваад архиндаа зөөлнөөр хийж өгнө. Эцэст нь бага зэрэг сироп дээрээс нь нэмээд л болох нь тэр.

"Black Velvet"

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд (фото 2)

Энэ коктейль гаднаасаа яг л хор шиг эсвэл шулмын ундаа шиг харагдах болно. Үүнийг бэлтгэхэд ердөө л гурван минут шаардлагатай.

Орц

90 мл Guinnes шар айраг

90мл Оргилуун дарс

Хэрхэн бэлтгэх вэ?

Шар айргаа том саванд хийж, дээрээс нь оргилуун дарсаа нэмээд зөөлөн хутгана.

"Хулууны мартини"

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд (фото 3)

Мэдээж хэрэг Хэллоуины баярыг хулуугүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тиймээс бид энэхүү ногоог уух коктейльдоо ч оруулж өгөхөөр шийдлээ. Тэгэхдээ хулууны амттай ликёр биш харин жинхэнэ хулууны нухаш ашиглах болно.

Орц

1 хоолны халбага элсэн шихэр

3 цайны халбага архи

2 хоолны халбага сүүн крем

1 хоолны халбага нөөшилсөн эсвэл цэвэр хулууны нухаш

1 хоолны халбага агч модны сироп (maple)

1/4 цайны халбага ванилийн ханд

1/4 цайны халбага шанц (cinnamon)

Хэрхэн бэлтгэх вэ?

Жижиг саванд 1/8 шанц болон элсэн чихрээ хийж холино. Дараа нь мартини хундганы ирмэгийг усанд дүрээд, араас нь чихэр ба шанцаар ирмэгийг бүрж өгнө. Тусгай коктейлийн холигчинд мөс, архи, сүүн крем, хулууны нухаш, агч модны сироп, ванилийн ханд болон үлдсэн шанцаа хийж сайтар холино. Бэлдсэн хундгандаа коктейлоо хийгээд л гүйцээ.

"Нүдтэй панч" (3 хүний порц)

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд (фото 4)

Энэхүү коктейль бол Хэллоуины сэдэвчилсэн үдэшлэгт хамгийн тохиромжтой. Мөн маш их жимстэй тул амттай байх болно.

Орц

18 ширхэг личи жимс (лаазалсан)

18 ширхэг нэрс

120 мл үхрийн нүдний шүүс (чихэргүй)

90 мл ром дарс (өөрийн дуртай)

900 мл нимбэгтэй хийжүүлсэн ус

50 мл Grand Marnier (эсвэл өөрийн дуртай ликёр)

120 мл личи жимсний шүүс (лаазан дотроос)

Хэрхэн бэлтгэх вэ?

Эхлээд нүдийг хийхийн тулд лаазалсан личи жимсийг шүүснээс нь тусгаарлана. Дараа нь личи жимсээ нүхэлж дотор нь нэрсээ хийж хөлдөөгчинд нэг цаг хадгална. Үхрийн нүдний шүүс, ром дарс, нимбэгтэй ус, ликёр, личиний шүүс зэргийг том саванд хольж, өндөр шилэн аяганд хийгээд дээрээс нь хөлдөөсөн "нүд"-ийг нэмнэ.

"Шингэн сүнс"

Хэллоуины үдэшлэгт зориулсан коктейль санаанууд (фото 5)

Гаднаас нь харахад яг л хий үзэгдлийг санагдуулам энэхүү коктейль таны зочдод таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Орц

50 мл кокосны ром дарс (Malibu)

1-2 цайны халбага ванилийн сироп

20 мл цагаан Creme de Cacao ликёр

20 мл тослог ихтэй сүүн крем

Хэрхэн бэлтгэх вэ?

Тусгай коктейлийн холигчинд бүх орцоо хийж холиод, хөргөгчинд нэг цаг байлгана. Бэлэн болсон коктейлийг шилэн аяганд хийгээд л бэлэн болно.

цааш үзэх