"Миний хөрш Тоторо" анимэйшнээс сэдэвлэсэн ресторан нээгдлээ
Тайланд улсад
"Mary's Garden Нouse" нэртэй тус ресторан нь Тайланд улсад байрладаг ба рестораны байршлыг Ghibli студийн продюсер Тошио Сүзүки сонгосон байна. "Тайландын хөдөө нутаг, ёс заншил зэрэг нь ихээхэн таалагддаг учир ресторанаа энэ улсад нээлээ" хэмээн тэрээр онцолжээ.
Япон улсад Ghibli студийн нэрэмжит музей байдаг ч "Миний хөрш Тоторо" анимэйшнээс сэдэвлэсэн ресторан анх удаагаа нээгдэж байгаа нь энэ юм. Рестораныг киноны дүр бүхий чихмэл тоглоомуудаар чимэглэсэн бөгөөд орчин тойронд нь киног санагдуулам цэцэрлэг ба усан санг байгуулжээ.
Дашрамд сануулахад "Ghibli" студийн сэдэвчилсэн парк 2022 онд нээгдэх болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ.