Хайх

Шинэхэн аав ээжүүдэд: Хүүхдийн хэрэглээгээ Chicco брэндээс

Аз жаргалтай хүүхдийн ертөнц

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Шинэхэн аав ээжүүдэд: Хүүхдийн хэрэглээгээ Chicco брэндээс
Гэр бүлийн тань нар болсон бяцхан үрсээ мэндэлсэн цагаас нь эхлэн хайр энэрлээр өлгийдөж, эрүүл аюулгүй орчин бий болгох нь эцэг эхчүүд бидний хамгийн аз жаргалтай зорилго байдаг шүү дээ. Тэгэхдээ ийм сайхан зорилгод нийцэх чанартай, сайн бүтээгдэхүүн хаанаас олж болохыг та мэдэх үү?

Жаргалтай хүүхэд нас бол өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун хүнийг бүтээдэг анхдагч нөхцөл билээ. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхэддээ бүх л хайр энэрлээ зориулж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх нь хүүхдийн аяга халбага сонгох, өмсөх хувцас авах гээд маш жижиг зүйлсээс эхэлнэ. Хамгийн гол нь хүүхдийн эдэлж, хэрэглэх зүйлсэд хязгаар гэж үгүй болохоор тэдэнд зориулж авах бүх л зүйлсэд нарийн анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Нэг л чанаргүй тоглоом хүүхдийн арьсанд харшил өгч орхивол бидний удаан хугацаанд гаргасан хичээл зүтгэл талаар өнгөрч болох эрсдэлтэй. Тиймээс хүүхдийн бүх л хэрэгцээг нэг брэндийн бүтээгдэхүүнд даатгах нь цаг зав, хичээл зүтгэл хэмнэсэн мэргэн сонголт болдог юм. 

Яг ийм зорилгод Италийн Chicco брэнд маш сайн тохирно. Тэд 50 гаруй жилийн туршлагадаа үндэслэн одоо 4000 гаруй нэр төрлийн хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эцэг, эхчүүдийн итгэлийг бүрэн хүлээж чадсан юм. Chicco брэндийн харшил өгдөггүй арьс арчилгааны бүтээгдэхүүн, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүүхдийн тэрэг, оюун ухаан хөгжүүлдэг тоглоомнууд (мэдээж харшил өгөх будаггүй) нь дэлхий даяар алдартай болж чадсанд нэг л нууц байдаг.

Шинэхэн аав ээжүүдэд: Хүүхдийн хэрэглээгээ Chicco брэндээс (фото 1)Шинэхэн аав ээжүүдэд: Хүүхдийн хэрэглээгээ Chicco брэндээс (фото 2)

Тэр бол Кикко брэндийн "Osservatorio Chicco" судалгааны төвд хүүхдийн биеийн хөгжил, сэтгэлзүйг ойлгоход чиглэгддэг олон талт судалгаа юм. Тус компанийн мэргэжилтнүүд эцэг эхчүүдийн хүсэл сонирхол, 0-3 настай хүүхдийн зан байдлыг судлахдаа хүүхдийг унтах, тоглох, хооллох гээд хөгжлийн үе шат бүрийг нь нарийвчлан ажиглаж, тэдний ертөнцийг ойлгож авдаг байна. Ингэснээр хүүхдийг аз жаргалтай болгодог зүйлсийг олж тогтоох боломж бүрдэж, ямар ч хүүхдэд хэрэг болох үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг аж. Мэдээж хэрэг судалгаа зөвхөн хүүхдүүдэд төвлөрөхгүй, бусад шинжлэх ухааны болоод эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, зөвшөөрөл, хамтын ажиллагаа энд чухал нөлөөтэй. Хамгийн гол нь эхээс мэндэлсэн цагаасаа эхлэн хүүхэд өсч торнихдоо өдөр ирэх тусам өөрчлөгдөж, хөгжлийн олон үе шатыг туулдаг. Тэр бүхэнд тохирсон нэгдсэн нэг жор бол чанар юм байна гэдгийг Chicco брэндийн хамт олон 50 жилийн туршлагаараа тогтоожээ. 

Chicco брэндийн чанартай, ашиглахад амархан, тод хэрэглээний бүтээгдэхүүн хэрхэн бий болсон бэ?

Chicco брэнд бий болсон түүх сонирхолтой. Кикко гэдэг нь италиар "эрэгтэй хүүхэд" гэсэн утгатай бөгөөд тус брэндийг үүсгэн байгуулагч Пьетро Кателли хүүтэй болохыг маш удаан хүлээсэн нэгэн байв. Гэвч тэрээр хүсэн хүлээсэн эрэгтэй хүүхэдтэй болоход түүнд зориулан авч болох гоё тоглоом, чанартай хувцас зах зээл дээр огт байхгүй байсан тул Пьетро Кателли хүүдээ зориулж өөрөө хийж өгөх болжээ. Улмаар түүний эргэн тойрны хүмүүст Chicco-гийн анхдагч бүтээлүүд маш их таалагдаж, бусад хүмүүст ч гэсэн үүнийг худалдан авах боломж гаргаж өгөх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тиймээс 1958 онд Пьетро Кателли Chicco брэндийг үүсгэн байгуулж, хүү Энрикогоо өхөөрдөн дууддаг Chicco гэх нэрийг өгчээ.  

Тухайн үед хүүхдийн арьс арчилгаа, янз бүрийн хувцас, тоглоом бүгд уйтгартай загвартай, өнгө үзэмжгүйн дээр хүүхдэд нэг л тухгүй байжээ. (Үнэндээ Монголд ч саяхныг хүртэл ийм байсан шүү дээ). Харин Пьетро Кателли ашиглахад амархан хэрнээ хүүхдийг хөгжөөх тод өнгөтэй эд зүйлс бүтээж эхэлсэн аж. Тэрээр бүх л зүйлсийг өөрийн хүү Энрикод зориулж буй мэтээр бүтээж байсан тул өнөөдөр дэлхийд алдартай брэнд болж чаджээ.

Өнөөдрийн байдлаар Chicco брэнд 120 гаруй оронд худалдаалагдаж, 4000 гаруй нэр төрлийн хүүхдийн бүтээгдэхүүн санал болгож байна. Үүний дунд мэдээж Монгол улс, Улаанбаатар хот багтаж байгаа учраас та хүүхдийн хувцас, хэрэглэлийн хамгийн найдвартай брэндийг зорьж, санаа амар сонголтоо хийж болно. Chicco брэндийн таних тэмдэг болсон цагаан, цэнхэр өнгийн лого таны хүүхдийн жаргалтай амьдралыг чимж, өдөр бүр аз жаргал бэлэглэж байх болно. 

цааш үзэх