Хайх

\"Britney vs Spears\": Netflix Бритни Спирсийн тухай баримтат кино гаргана

"Britney vs Spears": Netflix Бритни Спирсийн тухай баримтат кино гаргана

Дуучны олон жилийн тэмцлийн тухай өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Netflix стриминг тавцан “Britney vs Spears” нэртэй Бритни Спирсийн тухай баримтат кино гаргах тухайгаа мэдэгдсэн бөгөөд саяхан тус киноны трейлэрийг танилцуулсан байна. Энэхүү кино бүтээл нь дуучин бүсгүйн эцгийнхээ хараа хяналтаас чөлөөлөгдөхийн төлөөх олон жилийн тэмцлийн талаар өгүүлэх юм.

Бүр тодруулбал, үзэгчид тус киноноос Бритни хэрхэн өөрийгөө халамжлах чадваргүй болж, өөрийн хүслийн эсрэг эцэг Жейми Спирсийн хараа хяналт дор орсныг мэдэж авах боломжтой байна. Зохион бүтээгчид уг бүтээлээрээ дамжуулан Бритни яагаад олон жилийн турш тусгаар тогтнолоо хамгаалж чадаагүйг ойлгуулахыг хичээсэн юм.

"Бритнид тохиолдсон энэ бүхэн маш удаан хугацаанд үргэлжилсэн нь хууль эрх зүйн системийн маш том дутагдлыг харуулсан" хэмээн трейлерт дурдсан байна.

Баримтат кино есдүгээр сарын 29-нд болох Бритнигийн шүүх хурлын өмнөх өдөр буюу 28-нд Netflix тавцан дээр гарахаар болжээ. Тус киног “At the Heart of Gold: Inside the USA Gymnastics Scandal” болон “How to Fix a Drug Scandal” бүтээлүүдээрээ алдаршсан Эри Ли Карр найруулсан байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн сард Жэйми Спирс Лос-Анжелесын Дээд Шүүхэд хандан Бритнийгийн асран хамгаалагчийн үүргээсээ өөрийн хүсэлтээр татгалзах болсноо зарласан билээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх