Хайх

Америкийн алтан үе рүү: Чикаго хотын LondonHouse зочид буудал

Америкийн алтан үе рүү: Чикаго хотын LondonHouse зочид буудал

Түүх өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та тэнгэр баганадсан барилгуудын эх оронд очихоор болвол яагаад ийм нэг барилгад амьдарч үзэж болохгүй гэж?

Анх 1923 онд баригдсан энэхүү барилга нь Чикаго хотын анхны өндөр барилгуудын нэг юм. Барилгын загварыг анх алдарт архитектор Альфред Альшулер гаргасан бөгөөд өмнө нь "London Guarantee Building" нэртэй байжээ. Одоо уг барилга нь LondonHouse гэх тансаг зэрэглэлийн зочид буудал болон хувирсан. Нийт 22 давхар шилэн цамхаг бүхий энэхүү зочид буудал нь 452 өрөөтэй. Норт-Мичиган-авеню болон Уокер-драйв гудамжнуудаар хүрээлэгдсэн энэхүү зочид буудлын загварыг Goettsch Partners архитектурын компани бүтээсэн ба гол руу харсан үзэсгэлэнт дүр зураг цамхагаас харагддаг.

Энэхүү цамхаг нь дотроо амьдрах болон амралтын хоёр хэсгээс бүрдэнэ. Амралтын бүсэд спа төв, панаром цонхтой зоогийн газар болон баар оршиж байгаа. Зочид буудлын интерьерийг Simeone Deary Design Group хийсэн бөгөөд тэд 1920-иод оны төсөл дээр үндэслэж тэр үеийн хэв маягийг дахин сэргээжээ. Мөн тэд доторх тавилгыг өнгөрсөн зууны тансаг автомашинуудын загвар дээр суурилж бүтээснээр буудлын зочдод Америкийн алтан үе рүү "аялах" боломжийг олгож байгаа юм.

цааш үзэх